Жаалхүү зүүдэндээ
Цаасан морь үзэж гэнэ
Өглөө сэрээд харвал
Өнөөх морь нь алга гэнэ
Дараа шөнө нь бас л
Догшин морь зүүдэлж гэнэ
Хур дэлнээс нь атгаад
Хулжиж одоо чадахгүй гэж
Хашгирч хөвүүнийг сэрэхэд
Хар үүрээр байж гэнэ
Бяцхан нударга нь атгаастай ч
Догшин морь нь алга гэнэ
Зуун удаа бодоод
Зүүд байсныг ухаарч гэнэ
Ахиад тэр хэзээ ч
Албин зүүд үзээгүй гэнэ
Жаалхүү эр болж
Залуу охинд дурлаж гэнэ
Чи минь зүүд үү, үнэн үү? гэж
Чин сэтгэлээсээ асууж гэнэ
Эр хүн өтөлж
Эргээд нэг бодож гэнэ
Юу ч байсан ялгаагүй
Юм бүхэн зүүд байж
Цаасан морь зүүдэлж явлаа
Догшин морь ч зүүдэлж явлаа
Эргэж тойрч явдаг
Эрлэг өвгөнийд зочилж гэнэ
Зүүд биздээ энэ чинь? гэж
Зүрхнээсээ тэр асууж гэнэ
Хэзээ тэр сэрснийг
Хэн одоо мэдэх билээ?
Антонио Мачадогийн шүлэг.
Аймаар таалагдав