Thursday, December 9, 2010

Найз нартаа бичсэн захидал

Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч
Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ

Саваагүй нь үнэн гэлээ ч шүлэгч хүний сэтгэл
Салхины чиг заадаг дунд сургуулийн багаж шиг
Өглөө заасан чигээ орой солих учиргүй ч
Өсөх өтлөх хуульд хэмжээ гэж байдаг байна

Хүний мөс гэж би хүнд сайныг боддог сон
Хүмүүсийг гэсээр яваад өөрөө хохирох ёсон байна
Хүртсэн энэ бие олдсон авьяас хоёртоо
Хүнийрхүү явах юм бол амьдрсаны хэрэг юу вэ ?

Амьдрал гэж би залуу цагийн мөрөөсөл
Алдаа оноо алагласан алсын харгуй зам
Амраг бүсгүйн хүзүүн дээрх цус хурсан толбо
Архин дээр унших шүлэг найз нар гэж боддог сон

Эдэлсэн хураасан юмгүй алдрын титэм өмсөх
Эхнэрээ хоолгүй орхиод архидаж завхарч явах
Эрх чөлөөний тухай ам мэдэн дэмийрэх
Энэ бүхэндээн би өөрөөсөө ч хайртай явлаа

Ингэж явлаа гээд гийсэн нь аль вэ ? гэж
Ихэнх хүмүүс асуудагсан ( тэд ч бас тэнэг байж )
Эрэггүй урссан гол шиг хавийн газрыг чийглэж
Элсэн биедээ хүртэл цэцэг ургуулж явсан юм.

Залуу цагийн нөхөдтэй салхи залгиж явсных
Замбуутивийг ойлгож хүмүүсийн ёсыг таньжээ
Зүрхний тольтон дээр минь тонгочиж өсөх шүлгийн
Зүүд зөнд багтамгүй онгод цадигийг олжээ.

Саванд буцалсан юмны гарах нүхийг бөглөвөөс
Санаандгүй нэг газраараа тэсэрч урагдах ёс бий
Сагсуу залуу насандаа дэндүү задгай явсных
Сайн бүхнийг ч оллоо муу нэрийг ч хүртлээ

Одоо яахав надад эрлийн биш бүтээлийн цаг
Олохын төлөө бус олсон оо эдлэхийн төлөө үе
Овон товонтой замаар үсээ цайтал тэнэж
Орчлонд гайхуулах юм шүлгийн төдий үлдэж…

Эсэн бусын дэвэргэл зугаа наадам хэрүүл
Энд тэндхийн үдэшлэг гашуудал талархал дурлал
Элбэг сэтгэл гаргах туслах услах цуслах
Энэ бүхэн баяртай үймж дарвиж ханалаа

Шидийг олох эрдэм хутгийг олох увидасыг ч
Шимтэж сурах сан гэж нойргүй хонохын гарз
Шинээр бичих шүлэгт л нэгэн шад нэмэхгүй юм бол
Шинжлэх ухааны хойноос мацах цаг алга байна.

Хэн нэгнийг гийгүүлэхгүй юм бол ялихгүй туслаад ч яахав
Хэрэв өөрөө хохирох юм бол гийгүүлж туслах ч яамай
Амьтанд балаггүй л явбал агуу тус минь тэр
Аминдаа арчтай байвал алдар гавьяа минь тэр.

Хүнд хүн хэрэгтэй гээд хүртсэн бүхэнтэй наалдсанаас
Хүндлэх ёстой нөхөр тоотойхон байвал дээр
Хэтэрхий задгай нөхөр юу уруу ч түлхэж магадгүй
Хэт нь тэгээд хүнд зүсэм талх л үнэнч байна.

Сайхан хүүхэн ч гэсэндээ цаанаа ямар хүн бэ
Сар шиг гялгар мөртлөө хүйтэн цэвдэг бол яана
Сав болоод хэмжээ нь бусдын л адил болохоор
Саруул гэгээн дүр нь шүлэгт л хэрэгтэй юм шив.

Шүлэг бие хоёрыг минь хумсын төдий хүндэлдэг бол
Шүдтэй шүдгүй хамаагүй хар цагаан ялгаагүй
Нойрт жаахан сэргэг амьдралд жаахан үнэнч бол
Номтой номгүй яамай бие нь л бүтэн бол

Эцсийн эцэст тэгээд өөрөө өөртөө нөхөр
Эрслээд ирэх аюулд өөрөө өөртөө үнэнч
Энэнээс бусад нь цөм хуурамч байдгийг ухаарлаа
Эрх чөлөө гэдэг хүнд биш өөрт байна

Аргиж наргиж явсан урьдын нөхөр чинь хувирч
Адайр зожиг өвгөн улсын дунд замхарнаа
Алтан сайхан өдрүүдэд миний ямар явсныг
Алаг хонгор зүрхэндээ найз нар минь хадгалаарай

Харин ганцхан юм үүрд хэвээрээ үлдэнэ
Харанхуй шөнөөр очсон ч үүдээ яаран тайлж
Хан хорвоогийн чихэнд чимэг болгон барих
Халх шүлгээр би чинь хэнийг ч гэсэн дайлна.

Урьдын адил би шүлгэндээн үнэнч явна
Унан босон ханилсаных шүлэгтэйгээн үхнэ
Уруулын тухай сархадын тухай хүний тухай бичнэ
Улсын тухай засгийн тухай харин бичихгүй

Найрагч явна гэдэг бусдын харахад сайхан ч
Нас биед цөвтэй хатуу хөдөлмөр юм байна
Хорин хэдэн насныхаа чөмгийг дундартал суусан
Хоолгүй өдөр нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана.

Буруу ч бай зөв ч бай өврийн хулгар дэвтэр дээрхи
Бусад хэний ч бичээгүй өөрийн шүлгээрээ баярхана
Алдсан ч бай оносон ч бай шүлгийн минь зовлонг хуваалцаж
Архидаж наргиж явсан нөхдөөрөө би омгорхоно.

Насан бага л цагаас миний чиний гэлгүй
Найраг хэмээх ээжийн нэгэн сүүгээр амласан
Биеийн биш сэтгэлийн ахан дүүс минь
Бишгүй их наргилаа жинхэнэ шүлгээн бичье!

Р.Чойном

Thursday, December 2, 2010

Хамгийн аугаа 4 -хөн мөр 1

Амьдрал гэж би залуу цагийн мөрөөсөл
Алдаа оноо алгалсан алсын харгуй зам
Амраг бүсгүйн хүзүүн дээрх цус хурсан толбо
Архин дээр унших шүлэг, найз нар гэж боддогсон

Чойном.Р Найз нартаа бичсэн захидал шүлгийн хэсгээс

Хамгийн аугаа 4 -хөн мөр

Насан бага л цагаас чиний миний гэлгүй
Найраг хэмээх ээжийн нэгэн сүүгээр амласан
Биеийн биш сэтгэлийн ахан дүүс минь
Бишгүй л их наргилаа, жинхэнэ шүлгээн бичье

Чойном.Р Найз нартаа бичсэн захидал шүлгийн хэсгээс...

Tuesday, November 30, 2010

Ээждээ би хайртай

Ер нь ээждээ хайргүй хүн байдгүй байхаа. Урд байдаг байхдаа утсаар ярих тоолонд хоолой чичрээд байдаг байж билээ. Ижийгээ дуурайж төрчихөөд өөрт нь хайртайгаа хэлэхгүй бол алдас биздээ. Анх 3-р курсэд байхдаа ижийгээ хэзээ ингэж хөгширөө вэ гэж гайхаж харж билээ. Оюутан болж хотод ирсэнээс хойш цөөхөн гэртээ харьсан, тэр хооронд л ээжийн минь нүүрэнд үрчлээ суучихсэн юм шиг санагддаг. Урд нь дандаа хамт байсан болохоор гадарладаггүй байсан байх л даа.

Би охидод, хорвоо дэлхийд, хайр сэтгэлдээ, найздаа, чулуунд гээд з
өндөө их шүлэг бичиж байсан ч ээждээ зориулж хэзээ ч шүлэг бичээгүйг, бичиж чадахгүй байгаагаа өнөөдөр л ухаарлаа.

Хорвоо
өөрөө бурхан болоод ийм мундаг зохицуулж чаддаг байхаа. Хорвоогийн жамаар хийгдэж байгаа бүхэн бурханы хүслээр болж байгаа юм шиг.

Миний намхан ижий надад уурлаж чаддагг
үй. Ганц удаа ч гэсэн ээждээ зориулж үүнийг бичлээ. хүмүүс ээжийгээ баярлуулж жаргаадаг л юм гэсэн. Хүү нь сайн явж л ижийгээ баярлуулья даа.

Ээжээ та х
үүдээ гомдоггүй биздээ
Х
үү чинь уул өргөж таныхаан ачыг хариулах гэж
Урт холын бодлын тэнд дараатай л яваа ш
үү.....

2009,10,07 УБ хот

Би алхах дуртай

Би алхах дуртай бүр хэтэрхий их алхдаг байж магадгүй л дээ. Гэхдээ алхахаар амьдралтай илүү ойр байдаг юмшиг санагддаг. Байгаль дэлхийтэйгээ, Улаанбаатартайгаа, хотын хүмүүстэй, тэдний инээмсэглээд зөрөх агшинтай, ганган машинуудтай, ууртай жолоочтой, хөөрхөн бүсгүйтэй, хип хоп бацаантай, гуниг тээн унах тэр олон навчистай, гутрал тайлах шиврээ бороотой бүгдэдтэй нь цуг байдаг болохоор л тэр. Тэр бүгдээс амьдралын үнэнийг, утга учрыг, сайхныг нь, гайхалтай ганцхан агшиныг нь бусдаас түрүүлж хүртэхийг, мэдэхийг, ухаарахыг, алдахыг хүссэндээ би алхдаг.Өнөө өглөө бороод ороод уйтгар дүүрэн нойрмогхон сэрсэнч миний амьдралын мартагдашгүй өдрүүдийн минь нэг байна байхаа. Өглөө ажилруугаа алхах замдаа навчинд зориулж ганцхан мөр шүлэг бичсэн.
"Бороо ороод навч х
үртэл өнгө засчээ"
Үүнээс цааш үргэлжлүүлэх чадал хүрсэнгүй. Амьдралын жирийн нэг өдөр хүртэл намайг шаг мад гээд л пионер маданд унагачих юмдаа.

Анхны сэтгэл

Анхны сэтгэлийн тухай бичих гээд, хэдэн өдөр ээрсэн бодол минь яг тулхаараа гарч өгдөггүй. Зохиож болдоггүй, өөрчилж болдоггүй, хүн санааны сэтгэлийг бичихэд үг багадаж, үсэг жижигдэж, итгэл алдарч, сэтгэл сэмэрч сууна. Гуниглал биш, бахархал биш, эргэцүүлэл төдий байгаасай гэж найднам.
Борооноос намайг хаасанг
үй гэж чи зэмлэсэн, бодлоосоо би хаяагүй гэж чамд хэлсэн, өөрийн сэтгэлээ яагаад зөвөөр илэрхийлж чадаагүйг, өрөөлийн сэтгэлийг яагаад өөрийнх болгох гэж зүтгэснийг, өглөө үнсүүлж гараад ажилруугаа яарч, үдэш санасан амьтан гэрлүүгээ яарах гэж би, тээр холын жилийг хүлээж чадахгүй ч амлаж, эмэгтэй хүний сэтгэлийг таниа нь үгүй явсан сэтгэл энэ бүгд тэгээд хайр байсийм гэжүү?

Цааш нь бичмээр л байна даанч ......

Thursday, November 18, 2010

Амьдрал...


Хайр байгаагүй орчлонг сөрөхөөс
Халширч чи надаас явчихаж
Хамгийн нандин зүрхээн мартаад
Харанхуй орчлон руу хөл алдчихаж,

Оройтсон борооны хойноос цув нөмрөх шиг
Одоо ингэж үсэг мөрлөж суух,
Ондоо хэнд ч хэлээгүй зүрхний уйлаан болохдоо
Онгироо үгс энд номхон шүлгээр жагсана.

Дандаа чамд бичдэг бол үг хуучирсан байх
Даанч би гуних дуртай юм шиг
Хэлээгүй үлдсэн хэдхээн үгээ
Хэлхэж суухаас өөр жаргал алга.

Чамруу гэх байх гэж бодсоон
Үгүй юм билээ, Хайр бол
Чангаас чанга тэврээгүй ч
Үнэндээ чамаас явчихна, Амьдрал бол

Аая лаг бичсээн. Амьдрал гээд л
Анхандаа би гуниг гэж нулимсыг бодож
Жаргал гэж инээдийг боддогсон
Жаахан ч гэсэн сэтгэл дүүрэн байх гэж

Жаргаж үзээгүй над шиг залуус
Анхандаа сэтгэлийг амьдралд бодож
Сэрүүнийг зовлонд бодож
Зогссон мэт хорвоог эргүүлэх мэт болдогсон.

Үгүй дээ сэтгэл минь
Урсаад л байх энэ үгс бол харин
Угтаан бол Амьдрал гэж
Үгүй ээ....  би нэлээн дээрээс бодсоон...

Wednesday, November 17, 2010

Зүүд

Шөнийн сарыг өдөр мандуулж зүүдэллээ
Хүрээ нь цав цагаан
Дугираг нь хав хар

Өдрийн од харсан юм шиг
Гэхдээ хар сар байдаггүй
Гэгэлхэн сэтгэлд минь шаналал нэмнэ

Хэдэн өдөр бодов
Үр дүнгүй уйтгар
Өглөө нь сэрүүтээ л мартчихаж

Дахиж зүүдэлмээр авч
Даанч болдоггүй уйтгар
Зүүдэндээ биш нүдэндээ үзэх бий вий...

Wednesday, October 27, 2010

...

Миний эд хөрөнгийг хүн хулгайлчихна,
Миний гэр бүл үр хүүхэд салаад явчихаж мэднэ,
Миний мэдлэг боловсролыг минь нэг нь худалдаад авчихна,
Харин миний шүлгийг хэн ч авч чадахгүй,
"Би хэзээ ч худалдахгүй"

Thursday, October 21, 2010

Миний өнцөгөөс

“Хүн бүр өөрт тохиолдсон зовлон жаргалаар л амьдралийг дүгнэдэг шүү дээ” гэж хэн хэллээ дээ, Сүүлийн хэд хоног ажил сургууль гэх жаахан завгүй гүйж байна, Харин хүн завгүй байх тусмаа улам ихийг хийхийг хүсдэг бололтой. Амжуулна гээд нэг халтуурны ажил авчихсан. За тэр ч яахав ийм нэг зүйлийн талаар бичье гэж бодлоо. Залуу хүмүүс системтэй суралцах, зөв зүйлийн төлөө ажиллах, цагаа үр ашигтай ашиглах тал дээр их дутагдалтай юм шиг. Уг нь энэ тухай эртнээс бодож байсан авч саяхан Судлаач Д.Ганхуяг / @sudlaachganaa / гуайн бичсэн залуу судлаачдад өгөх зөвлөгөө гэснийг уншаад энэ талаар ерөөс бичье гэж шийдлээ, энэ бол нэг их зөвлөгөөсөөд байх юм биш л дээ. Өөрийнхөө хардаг өнцөгийг бусадтай хуваалцах гэсэн юм.

Би ч бага байхдаа гарт тааралдсанаа уншдаг байлаа. Тэр үед надад гэрийн номын сангаас л ном олдоно. Аймгийн төвд номын сан байдаг үгүйг ч мэдэхгүй, харин сүүлд 7-р ангид орсон хойноо сургуулийн номын санг ээжийнхээ нүүрээр ганцаараа орж шүүж үздэгсэн. Тэр үед хэрэгтэй хэрэггүйг нь мэдэхгүй баахан юм уншиж байсан санагдах юм. Багачуудын үзэх физик, сонирхууштай амьтад, биологи, уран зохиол, бүр линений 12 ботийг хүртэл сонирхож сөхөж үзэж байлаа. Хожим уншсан бүхэн минь янз бүрийн тохиолдолд хэрэг болж байсан ч эргээд надад системтэй үлдсэн үү гэвэл үгүй юм шиг. Юм бүхний талаар хэнтэй ч хамаагүй чалчих, ном хаялцах хоббиндоо хөтлөгдөн ахлах ангидаа юм юмны уралдаан олимпиадад үздэгсэн. Гэхдээ хэн нэгэн сайн зөвлөхийн ачаар л тийм ийм ном унших, хэзээ уншивал зүгээр талаар мэдэж авахаар тэр жаахан хүүхдүүд сонирхосноо л унших нь ч аргагүй юм. Ахлах ангид Баабар / @baabar / гуайн “Дори идэр дүүдээ” гэдэг ном гарч олон хүнийг гэгээрүүлсэн байхаа.

Би өөрөө залуу, оюутан хүн л дээ, гэхдээ энэ талаар өөрийн үзэл бодлоо бичьюү гэж шийдлээ, Зөвлөмж биш, шүүмжлэл биш, зөвхөн миний харж буй өнгөц юм шүү.

Хэлэх гэсэн санаа минь ийм. Ерөнхий мэдлэгийг арван жилдээ маш сайн судлах өөрөөр хэлбэл хичээлээс гадуур хэд хэдэн чухал номыг сэлтийг уншсан байх. Харин их сургууль коллежидоо өөрийн юу хийж чадах, ямар хүн болох хүсэлтэй талаар маш сайн өөртэйгөө ажиллах ёстой байх. Тэгж байж ирээдүйд юу үзэж судлахав гэдгээ шийдэхгүй бол өнөөдөр маш их эх сурвалж, мэдлэг олох цар хүрээ нэмэгдэж байх шиг.

Өнөөдөр маш олон шинэ тутам төгсөгчидтэй таарч ярилцаж байхад байгаль орчинтойгоо харилцах, олон нийттэй харилцах, ажлын гүйцэтгэл биелүүлэх чадвар, хүмүүний философийн наад захын мэдлэг, уламжлал ёс жаяг, өөрийн тухай үзэл бодолгүй байх шиг санагдах юм. Хий хоосон зүйлийн төлөө, өнөө маргаашийн төлөө амьдрах.

Дээр нь манай ерөнхий боловсролынхон, их дээд сургуулийн оюутнууд цагаа маш их дэмий үрж байна. Интернэтэд сууж байгаа нь сайшаалтай боловч Facebook, Hi5, twitter, blog хэсч байхын оронд системтэй мэдлэг олохын төлөө зорилготойгоор уншиж судлах, тодорхой нэг нийгмийн бүлгүүд дунд орж ажиллах, бизнесийн байгууллагуудад хагас цагаар ч болов ажиллаж байх ёстой мэт. Зүй нь чи өнөөдөр найзынхаа зургийг үзэж суух нь дээр үү, Инкотермсийн ганц нөхцөл судалж байх нь дээр үү.

Би энд олон нийтийн сүлжээ сайтуудыг буруутгах гэсэнгүй. /энэ шүүмжлэлээс хамгийн холуур байх олон нийтийн сүлжээ нь твиттер байхаа/ Өнөөдөр тэдний хувьд мэдлэг олж авах нь чухал болохоос мэдээлэл олж авах нь чухал биш. Дээр нь тэрхүү олж авч байгаа мэдээллийн бараг 80% нь өөрт нь үр ашиггүй байгаа гэж бодож байна. Ш.Баатар гуайн хэлсэнчлэн номыг барьж унших нь тархинд үлдэхдээ амархан гэсэн юутай үнэн ажгуу. Өнөөдөр залуус бид уншиж мэдэхийн төлөө тэмүүлэх ёстой болохоор мэдээлэл олж авах, тэрхүү мэдээллийг аваагүйгээрээ олноос тасарч байгаам биш. Оюун санааны дээдийг олж авахын төлөө унших, уншсанаа хэрэгжүүлэх, турших, бичих, суралцах, ажилладаг байдаг гэж би боддог. “Самсара” гэдэг кино төгсөхдөө –Бүхнийг олж авсан байх нь чухал уу, Ганц зүйлийг ялан дийлсэн байх нь чухал уу гэж асуудаг даа...

Цаг нь болохоор бид олон нийтийн сүлжээ сайтуудыг ашиглана, ашиглах нь ч бидэнд хэрэгтэй. Гагцхүү бид олонд болон өөртөө сайн үйлс бүтээдэг, олныг сайн сайхны төлөө уриалан дууддаг, хөдөлмөрлөдөг болсон тэр үед жинхэнэ хэрэг нь гарна. /Энд жишээ болгож Монголын олон олон нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачидыг дурдаж болно /

Оймсоо ч солих чадалгүй байж озоны цоорхойг хэрхэх талаар бүү зөвлөлд. Хэт нь тэгээд хүнд зүсэм талх л үнэн ч байна гэж тэртээх он жилүүдэд Р.Чойном гуай бичиж байжээ.

Tuesday, October 5, 2010

Твиттер ба Маркетинг

Твиттер ба маркетинг

Твиттер гэж юу вэ гэж асуувал та хэрхэн хариулах вэ?

Хүн болгон блогийг мэдэх байх, тэгвэл твиттерийг бичил блог хөтлөлт гэж тодорхойлдог. Үүсгэн байгуулагчид нь яг ямар зорилгоор байгуулсан нь сонирхолтой л юм. Надад бол твиттер анхны зорилго, агуулга, хэмжээ, чадвараасаа хэт давсан мэт санагддаг, Анх тэд твиттерт суурилсан маш олон боломжуудыг бүгдийг нь олж харсан гэж бодохгүй байна, Харин цаг хугацааны дараа өөрсдөө ч мэдэлгүй, эсвэл твиттерийн фэнүүд хөгжүүлсэн нь байх гэж бодож байна.

Та твиттерийн ямар зорилгоор ашигладаг вэ? Өөрөөсөө дахиад асуугаарай, Өнөөдөр дэлхий хавтгай болсоны үрээр хүн хүнтэйгээ харьцахад маш олон төрлийн боломж, суваг нээгдсэнээр амар хялбар болсон ч эргээд тэдгээр олон боломжууд, суваг дотороо төөрч, яг хэрэгтэй мэдээллээ авч чадахгүйд хүрэх, хэрэгтэй хүрээндээ олж чадахгүй байх, хэрэгтэй зүйлсээ дамжуулж чадахгүйд хүрсэн гэж үздэг. Энэ нь ч үнэний ортой. Хувийн захиа илгээх, мэдээлэл авах, хайлт хийх, танилцах гээд маш олон төрөлд маш олон төрлийн сувгууд бий, та хэдийг нь нэрлэж чадах вэ?

Хүн хүнтэйгээ л шууд байдлаар харьцдаг нийгэм өнгөрч хүн хүнтэйгээ машинаар дамжуулж харьцаж байна, Энэ өнөөдоийн интернэт, гар утас.... бла бла заримыг нь би мэдэх ч үгүй байх.

Харин энэ технологийн ололтууд үйлдвэрлэгчид, зуучлагчид, худалдаачидад маш том боломж олгосон нь тэдгээр олон нийттэй харилцах амар хялбар замыг нээж өгсөн гэж боддог. Яг нь Эртний торгоны зам шиг.

Харин одоо маркетингийн асуудалруугаа оръё. Маркетерүүдийн ажлын нэгээхэн хэсэг нь олон нийттэй харилцах, тэднийг сонсох, тандах, харилцаж мэдээллээр хангах байдаг. Энэ зорилгыг бол хамгийн амар хялбар аргаар шийдэж болох нь мөн л энэ технологийн дэвшилүүд.

Өнөөдөр манай маркетерүүд энэ боломжийг соргогоор ашиглаж твиттерт олон компаниуд өөрийн гэсэн хаягтай, түүгээрээ дамжуулж олон нийттэй тодорхой хэмжээгээр харилцаж чадаж байгаа гэж би боддог. Харин яг одоо тэдгээр Монгол компаниудаас аль нь таны санаанд бууж чадаж байна вэ?

Нэр орж ирэхгүй байна уу? Эсвэл аватар-аар нь санаж байна уу? Эсвэл зөвхөн чиглэлийг нь санаж байна уу? Эргээд тэдгээр компаниуд үнэхээр зорьж байгаа зах зээлтэйгээ холбоо тогтоож чадаж байна уу? Хэрэгтэй мэдээллэр хангаж чадаж байна уу? Хэрэглэгчидтэйгээ найзын хувиар харьцаж чаддаг уу? Эсвэл хэтэрхий их хэрэггүй мэдээлэл буюу “Спам” /Негирийн нухаш гэдгээрээ алдартай/ -аар дарж байна уу?

Энэ олон асуудал бүгдэд нь тохиолдож байгаа гэж би хэлмээр байна, Учир нь өнөөдөр манай бизнесийн байгууллагууд олон нийттэй харилцах тодорхой бодлог, хэм хэмжээ, түүний тухай мэргэшсэн ажилтан байхгүй гэж би бодож байна. Уул нь олон нийттэй зөв харицаа үүсгэх хамгийн зөв алхам бол эхлээд сонс, дараа нь найзын хувиар зөвлөлдах, ярилцах гэж би боддог. Тиймдээ ч тэр дүрэм журам, бодлого зэрэг байх шаардлага байхгүй л байх.

Та Монголын бизнесийн байгууллагуудыг хараад олон нийттэй харилцах чадварыг нь хэрхэн үнэлэх вэ?

/ @Urgoo, @Xacbank, @vitafit, @Voodoo, @CafeTiAmo, @ComputerTimes, @Goyo @internom @Unitel_official, @Internom, @LegalInfo, @Apartment_Rent, @MongoliaLeasing @PepsiMongolia, @reclam.mn, @Tedy, @UBpost, @ToimSetguul, @Ulusnet, @UB_buyan, @UBSmusic, @Urgoo, @ZugiRadio, @Cekc.mn @Airtravel, @Altantaria, @Burkhan_khaldun, @TheUbsMusic гэх мэт.... Бүгдийг нь харамсалтай нь мэдэхгүй юм... /

Миний бодлоор тэдний твиттерт бүртгэл үүсгэж өдий тооны даглдагчтай болж, бага ч гэсэн мэдээллэр хангаж байгаа нь маш том алхам гэж би үнэлмээр байна. Манайд интернэт хэрэглээ болооод хэр удсан билээ? Хэдэн хүн интернэт хэрэглэдэг вэ? Интернэт хэрэглэгчдийн дунд тэдний зах зээл бий юу үгүй юу?

Ер нь бол нийтлэлийг унших явцад ойлгосон гэж бодож байна. Тэр олон суваг, түүн дээр суурилсан олон боломжуудаас хамгийн амар хялбар, энгийн ойлгомжтой, олон хүнд хүрч чадах, дээрээс нь хамгийн гол зүйл хэрэглэгч өөрөө хаанаас ямар мэдээлэл авахаа шийдэж болдог буюу тухайн хэрэглэгчдэд зөвшөөрөгдөх боломж олгодог суваг бол Твиттер гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл та твиттерийн ямар ч зорилгоор ашиглаж болох бөгөөд таныг хүлээн зөвшөөрч байгаа хэн нэгэн таныг дагана, сонсоно, дэмжинэ, санал бодлоо солилцоно.

Өөрөө хэлбэл твиттер бол Маркетерүүд хүлээн зөвшөөрсөн хэрэглэгчидтэйгээ шууд харьцаж чаддаг хамгийн оновчтой суваг юм. Танай байгууллага, бас та, таны найз, ах дүү нар, интернэт хэрэглэдэг хэн бүхэн удахгүй твиттер-т нэгдэнэ гэж найдаж байна.

Thursday, September 16, 2010

Дурсамж... 10Б

Нөхөрлөлийн тухай, найзуудынхаа тухай жаахан бодох зуураа хуучны зургийн цомгоо гаргаж баахан суув. Алтнаас ч үнэтэй арван жилийн үеүүдийн баахан зураг үзэж явтал ангийн төгсөлтийн монтажны зураг таарав.

Манай анги 32 хүүхэдтэй, 8 банди, 24 охинтой байж, Мат, физикын гүнзгий гэж байгуулагдсан ч сургуулийн урлаг, соёл, спорт, сурлагын хамаг сайчуул нь орчихсон юм шиг. Юм бүхэнд түрүүлдэг тэр үедээ л од анги нь байлаа. Яахав хөөрхий сумын төвийн нэг сургууль шүү дээ. Ямар ч байсан 8р ангиасаа хойш төгстлөө Сэлэнгэ аймагт физик, мат, газарзүй, түүх, нийгмийн ухаан, англи хэл, биологиор манлайлдаг, айлгадаг, аймагтаа эхний байр булаацалддаг сургууль, анги байлаа.

Булган англи хэлээр, Эрдэнээ мат, Давака түүх, нийгэм, Болормаа биологи, би физик, iq, газарзүй, мэдээлэл зүй зэргээр бэлддэг универсал нөхөр байлаа, бид хэд л Сэлэнгэд эхний байруудаас буудаггүй байлаа, би харин эд нараасаа муу нэг л удаа хоёр олимпиадад 3т орж байсан удаатай. Надаас бусад нь улсад үздэг гарууд байлаа. Бид нарын ихэнхийх нь дүү нар бас нэг анги, тэгээд төгссөн хойно ч гэсэн бид нарыг багш нар магтаж жишээ татдаг байсан гэж дуулдсан, анги даасан багш минь хүртэл миний төгсөгсөн төгсөлтүүдээс хамгийн шилдэг, мундаг, сайн хүүхдүүд нь та нар байж гэж ярьж байсан.

Одоо харин бүгд тал тал тийшээ салан одож дээ, Оюунаа МУИС-ыг компьютерийн инженеэрээр төгссөн, одоо маамуулсан байх \Монтажны хамгийн захаас эхлэв\, Онон мэргэжлээрээ станцад ажиллаж байгаа, Ганаа тисийн геологийг төгсөөд мэргэжлээрээ хөдөө гадаа явж байдаг ажилтай, эхнэр нь ангийн охин Болор шүү дээ, мань хүн одоо Улаанбаатар их дэлгүүрийн маркетинг дээр ажиллаж байгаа, Давака сумандаа багш, Гэрэлээ Замын Үүдэд мэргэжлээрээ, Цэвэлмаа хүүхэд гаргаад гэртээ байгаа, Зулаа анагаахаа төгсөөд Чингэлтэйн өрхийн эмнэлэгт, Сараа хаана байгааг мэдэхгүй байна, Булган сумандаа эмчээр ажиллахаар очсон сурагтай, Бүжээ СодМонголын маркетинг, Эрдэнээ тавантолгойд, Батжий хера-д мэргэжлээрээ, Даваа Сэлэнгэд уурхайд мэргэжлээрээ уурхайн маркшейдер хийж байгаа, Энхзул анагаахаа төгсөж байгаа биз \анагаахын нөхдүүд ямар сурч ханах биш\, Хүдрээ бас мэргэжлээрээ станцад ажиллаж байгаа, Болормаа биологоор МУИС-даа толгой сурлагатай байсан, нөхөрт гарч маамуутай болсон, Чаагий тисийг барилгын инженерээр төгсөөд одоо энд тэнд барилга дээр хашрааж явдаг биз, ажил нь их бүтэмжтэй сайн яваа, Шагай төмөр замын инженерээрээ төгсөөд Шандад зам дээрээ ажиллаж байгаа, Шүрээ Монгол эм импекст мэргэжлээрээ, Янжаа сумандаа ажиллаж байгаа дуулдсан, МУИС-ыг эдийн засгаар төгссөн юм, Хараа хотод, Оюу Дарханд байгаа сурагтай, Одгэрэл нарын сургийг сонсоогүй удаж байна, Тунгаа нөхөрт гарч хүүхэдтэй болоод гэртээ байгаа \ гэр нь манай яг дээд давхарт байдаг тэндээл байгаа байхдаа\ Анхмаа хотод нэг газар ня-бо хийж байгаа гэнэ, Буянаа, Батдэлгэр нар Хараад, Мөөгий өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа сурагтай, Эрдэнэсүрэнг бас хаана юу хийж байгааг мэдэх юм алга. Аан тийм ганц сурсаар байгаа нь Ээгий юм байна, Бидний 32 нөхдийн 8 нь сургуулийн хүндэт самбар дээр бичигдэж, нэг нь төрөлх сургуульдаа багшилж байна. Эмч, эм зүйч нар 7, төрөл бүрийн инженер 9, бизнес эдийн засгийн 8, биологи, байгаль хамгаалалын 2, багш 1, бусад мэргэжлээр 5 гээд олон салбарт хүч үзэж яваа юм байна.

11 нь аав ээж болж бараг 20-иод нь эхнэр нөхөрт гарсан байх, бүгд тоо бодож сураагүй ч бүгдээрээ л аав ээж болно гэсэн энэ дээ. Бүгд л тал талд, сурсан мэдсэнээрээ ажиллаж хөдөлмөрлөж амьдралын мөр хөөгөөд эх орныхоо арван зүгт салан оджээ, Тэд маань сайн сууж, ажил төрөл нь бүтэж л яваасай даа, хэн хэндээ тус дэм болж чадахгүй ч сэтгэлээрээ бид нэг анги байсаар л байгаа. Төгсөөд 10 жилийн дараа уулзая гэсэн байна, хэдийн нь 6 жил нь талийжээ. 4 жил ч юу байхав дээ, 24 хүрсэн бид бие биенээ хамгийн сүүлд уулзацгаасан 18 настайгаар нь төсөөлж яваа даа. Уулзах тэр өдөр цагийг хоног тоолон хүлээмээр. Нэг бодлын тэр үеийн 18таараа бие биенийхээ зүрхэнд үүрд байх нь дээр ч юмшиг нэгэнт л хэзээ ч бүгдээрээ цуглаж чадахгүйгээс хойш.

Багш бидэнд хатуурхадаг байсан ч тэр бүх хэлсэн, зөвлөсөн нь амьдрал дээр үнэтэй зөвлөгөө байсаныг бид яахан мэдэх билээ дээ, Бидэнд хамгийн сүүлд дуулж өгсөн насны хань гэдэг дуу нь одоо ч надад тод санагддаг юмаа. Ангиас хос гарвал ангийнхаа зургийн цомгийг бэлэглэнэ гэж байсан Ганаа, Болороо 2т өгөх байхаа, Хуримаа хийж албан ёсоор урина биз,

Хамгийн сүүлийн хичээл математик ороод, бүх охидууд тэр байтугай зарим банди нар нь уйлж билээ, Оюунаа парчикан дээрээ бүгдийнх нь гарын үсгийг аваад л. Хонхны баяраа сургууль дээрээ хийчихээд орой нь багшийндаа очиж тэмдэглэсэнийг бодоход даруухан байждээ, Ангиараа хийсэн дугуйтай аялал, хонхны баярын аялал, 9-р ангийн намрын ажил гэж төмс хурааж төмсний тариалан манаж хоносон 14 хоног гээд л бүгд тэр үеийн үнэхээр сайхан мөчүүд байждээ. Хоёр хоёроороо учраа олцгоож эхэлж байсан санагдана, Төгссөний зун ангийн 8 бандийн 7 нь ангийнхаа 7 охины араас гүйдэг байсан санагдана, хэхэ бүгд орой нар шингэхтэй уралдаад л зэрэг гарч ирж цуг явцгаадаг байсан. Миний бодлоор хоёр ч хос гарах боломжтой байсан юмдаа хэхэ, Мэдээж зөндөө нууцхан дурлалууд байсан байхөө,

Оюутан болцгоогоод намар нь талбай дээр уулзахад л 17 хүүхэд ирсэнээс хойш тэрнээс олон хүүхэд цуглаж байсан нь ховор байхаа, Чаагийн, Тунгаагын ээж нас барахад бараг 20 орчим нь цугласаныг эс тооцвол.

Болдог бол бүгдийг нь нэг цуглуулахсан, Хараа голынхоо эрэг дээр майхан барьцгаагаад, гитар дарж дуулан, хуучны үеэ ярилцаж нэгхэн ч болов өдрийг амьдралаас тасарч өнгөрөөхсөн,

Хүнд найз нөхөд гээд өөртөө итгэлтэй тоолох хүн цөөхөн байдаг бололтой, хар багаасаа нөхөрлөж өссөн эд нараас л одоог хүртэл нөхөрлөж байгааг бодоход нэг учир байгаа байхаа. Дэндүү давчуу бидний хоосон энэ ертөнцөд хааяа нэг зогсож байгаад, гүнзгий амьсгаа аваад найз нөхдөө нэг эргэж дурсмаар.

Saturday, April 17, 2010

Шаналал

Би чиний төлөө шаналана

Чи бусдын төлөө шанална

Бусад бусдын төлөө шанална

Шаналал намайг чамайг, бусдыг шаналгана

Бусад миний төлөө шаналахгүй

Бусад чиний төлөө шаналахгүй

Чи миний төлөө ч шаналахгүй

Би чиний төлөө л шаналана

Би чиний төлөө шаналж байгаа нь өөрийн төлөө

Бусад бусдын төлөө шаналаж байгаа нь хэний ч төлөө биш

Хүн хүний төлөө шаналахгүй

Хүн өөрийн төлөө л шаналана, би чиний төлөө шаналана


2008 он. Бээжин хот

Monday, March 29, 2010

Монгол зан...

... Онгоц дүүрэн зөвхөн Япончууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биенийхээ хаягийг авч, маргааш хамтдаа хооллохыг урьцгаажээ. Тэд маргааш нь яг цагтаа бүгд цуглаж, хамтдаа хооллосон гэнэ.

...Онгоц дүүрэн зөвхөн Монголчууд Вашингтонд нисч иржээ. Тэд замдаа бие биентэйгээ танилцаж хөгжилдөж явсан гэнэ. Буунгуутаа бие биедээ баяртай гээд л тал тал тийшээ тарж явсан гэнэ. Тэд дахиад уулзалдсангүй.

Япончууд, Монголчуудын ялгааны тухай, энэ бяцхан онигоог Америк эмэгтэй миний танил Ивээлтэд ярьж л дээ. Ивээлт:
-Бид яаж өөрчлөгдөх ёстой вэ? гэж асууж. Тэр эмэгтэй:
-Өөрчлөгдөж яах юм бэ? гэж гайхангуй хариулсан гэнэ.

(Source: http://dream224.blog.gogo.mn)

Saturday, March 13, 2010

Хайрын сэтгэл...

Баяртай гэж би хэзээ хойно
Бахархалтайгаар хэлэхсэн
Үзэж өнгөрүүлээгүй юм шиг шунаж
Үйлээн үзэн араас нь гуйхгүй

Хамаг бүхнийг аваад одох
Хайран сайхан залуу нас
Үнэндээ надад жаргал бэлэглээд
Үдлээд буцах амрагын болзоо...

Хагацал үнэртсэн анхны хайраа
Хамаагүй би үзэн ядахгүй
Ханиа жаргааж үрээн эрхлүүлэх
Үүрдийн жаргалаа...

Цаг зуурын жаргал амсуулсан
Цайлган сэтгэлт хайтан үе минь
Идэр есийн бар цагт
Инээд хүртэл хөлдөж байсан...

Зөрөөд л өнгөрсөн ганцхан тохиол
Зөрүүд намайг дөнгөлж орхисон
Гарцаагүй алдах тэр цагт
Гадаа чинь би очиж чадаагүй

Усны шувуудын тэртээ
Уг сэтгэл минь дөнгөлөөтэй
Хайрын тухай мэдэхгүйдээ
Хамгийн нандин зүрхээн алдсаан...

Арван найман нас гээд дуулдаг шиг
Арван найман нас минь чи байсаан
Бидэн хоёрын сэтгэл
Биднийх байгаагүй нь үнэн үү...

Үдлээд буцах залуу насны
Үнсээд буцсан анхны хайраа
Өнөөдөр үгүйлж суухын жаргал
Үнэндээ чи минь шүү дээ

Хайран байдаг залуу насыг
Хань минь чи надад хайрласан
Хамгийн нандин итгэл дагуулж
Хайрыг минь чи авсан

Үрээн эрхлүүлж суухын жаргалыг
Үнэндээ хамт суугаад мэдрэх
Үнэгчилж инээх зүүдний
Үнэн сэтгэл нь чи байгаасай...

УБ. 2010,03,13

Tuesday, March 2, 2010

Охиндоо

Хүн яах гэж хорвоод амьдардаг учиртайг хэлээд өгөх хүн байна уу, Хамгийн анх удаа хүн сэтгэл гаргаж бодохдоо их л сэхүүн байсан санагдана. Гуйхгүй гуйлгуулна, үнсэхгүй үнсүүлнэ, аргадахгүй аргадуулна гээд л....

Өөрийнхөө төлөө, аав ээжийнхээ гараас гарах, гэр оронтой болох, сайхан мэргэжил эзэмших, мундаг хүн болчихоод төгссөн сургуульдаа очих гээд л их олон хүсэл мөрөөдөлтэй байж. Би гэдэг хүн өөрийнхөө төлөө явсаар хэний ч юу ч хийж чадаагүйгээ өнөөдөр л ухаарах.

Зоргоор явсан амьдралыг нэг л өдөр хэн нэг нь таслав. Гэхдээ бүр баярлуулж, омогшуулж. Түүнийгээ хархаар хайр хүрмээр, үнсээд л баймаар. Даанч намайг тоохгүй өдөржин унтах.
Над шиг эрх чөлөөтэй байх дуртайдаа өлгийдүүлэхгүй байх санаатай, үнсэх гээд хамраа ойртуулахаар өөдөөс хамар хөхөх гээд л. Хүний орчлонгийн ялангуяа миний дотоод сэтгэлийн хамаг муу муухайг хөөгөөд тэр ирсэн. Амьдралдаа хэний ч төлөө тэгж их санааширч байгаагүй мөртөө түүний төлөө бол бүхнээ өгөхөд бэлэн байнаа.

Өглөөжин ээжээр дуудуулдаг мөртлөө хичээлээсээ байнга хоцордог байсан хүн шөнө жаахан ярьгилахад нь л сэрээд очиж бүүвэйлэх. Солгой хоолойгоор өөрөө зохиож дуулж байгаа ч охинд минь хамгийн сайхан дуу байгаа гэж итгэж байнам. Ээж нь хүртэл чи надаас илүү охиндоо хайртай боллоо гэж туних.

Харсан хүн бүр ээжээс нь юу ч алга чамайг бүтнээр нь хуулаад тавьчихаж гэж халаглахийн. Муу ээж аав минь намайг өсгөх гэж хичнээн шөнө нойргүй хонож, хичнээн их сэтгэлээ чилээгээ бол.... Одоо хүүгээ охинтой болоод өөрөө энэ жаргал зовлонг мэдэрч байгааг мэдээд баяртай байгаа гэж найднам.

Хүн чанар, сэтгэл зүрх, хайр, ээжийн бүүвэйн дуу\нээрээ бүүвэйн дууг яагаад ээжид харьяалуулсаныг ойлгохгүй байгаа\, амьдралын утга учрын тухай бодож их хотын дуу чимээ, ажил, гар утасгүй нэлээн хэд хонолоо. Зарим нэг хүмүүс намайг гэнэт гэгээрч гэх вий гэхээс айж байна. Гэхдээ хүн бүр өөрт ирсэн зовлон жаргалаар л амьдралыг цэгнэдэг шүү дээ.

Гүнждээ нэр өгөөгүй л байна, үгээр илэрхийлэмгүй сайхан гэдэг шиг.... гэхдээ хүн бүр хорвоогийн өөрийнхөөрөө зурдаг тул охиндоо энгүүн сайхан нэр өгнөө.
Дэндүү давчуу гээд дуулдаг шиг дэндүү давчуу ертөнцийн дэргэд миний охины шөнөөр үнэгчилээд инээмсгэлдэг инээмсгэлэл дэндүү агуу ертөнц болох байх......
Ээждээ зориулж шүлэг бичиж чадаагүй би охиндоо зорилж шүлэг бичиж чадахгүй байхаа, гэхдээ хэзээ хойно ядаж 4-хөн мөрт ч атугай бичнэ гэж найднам.

Хүн чанар

Багш шохой аван самбар дээр томоос том 1-н тоо бичээд : “ЭНЭ БОЛ ХҮН ЧАНАР ЮМ. ХҮНД БАЙХ ХАМГИЙН ЭРХЭМ ЗҮЙЛ ЮМ ГЭВ.” Тэгээд “1”-ийн тооны ард “0-г нэмж бичээд” Энэ бол амжилт жинхэнэ хүн чанар 1-г 10 болгож чадна гэв. Дахин “0” нэмж бичээд Энэ бол туршлага. 10-г 100 болголоо. 0-үүд цааш үргэлжилсээр чадвар,сахилга бат,хайр дурлал... Нэмж бичигдэх “0” бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Багш самбарын алчуур аван эхэнд бичсэн “1”-н тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон “0” үлдлээ. Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлж “ Хүн чанар байхгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй гэлээ.”


(Source: http://baji-csms.blogspot.com/)

Thursday, February 25, 2010

Цэнхэр алчууртай бүсгүй ...

Дарсанд согтсон шїлгийг минь болгоо
Даруухан загнах хїслийг минь болгоо
Дараа гэлтгїй одоо болгоо
Дандаа гэлтгїй хааяа болгоо

Хорвоогийн шар єдрїїд гунигтай
Хоосон зїрхээ уудлаад ч юмгїй уйтгартай
Хїний бїхнээр чимсэн бие єчїїхэн
Хїсэл євєртєлсэн зїрх сэтгэл аугаа

Уйтгар хаана ч намайг дагана
Унтахад дагана, уйлахад дагана
Уруудахад бадарна, урамшихад далдрана
Ухаанд дарагдана, уухад омогшино.
Миний цэнхэр гунигаа гэж......

Хэзээ ч ингэтлээ догдлож байсангїй
Хэний ч ємнє сєхєрч байгаагїй ч
Сэтгэл нэг л сэмрээд, зїрх нэг л урагдаад
Сэмхэн ч гэсэн хїлээгээд л .......

Далай хараад сэтгэл чинь їймрэхгїй бол
Чамд ямарч найдлага алга гэдэг шиг
Дараад л байсан сэтгэл минь
Чангаас чанга харшхирч байна, сонсооч....

Гуниг бїхний охь нь миний гуниг болоосой
Гутамшиг бїхнийг надаас бусад нь битгий їзээсэй
Хорвоогийн муухай бїхнийг би бусдаас харамлана
Хорин хэдтэй залуу ч гэсэн зовлонгийн дєнгєнд тарчлана.

Хааяа хаанаас ч юм бэ анхилуун їнэр їнэртэнэ.
Хаа ч хаашаа ч харсан тавдугаар сар тодорно
Шороо, бороо, хуй энэ бїгд тавдугаар сар
Шоглоомгїй хэлэхэд миний л тавдугаар сар

Хэнд ч хэзээ ч хэлэмгїй цэнхэр алчууртай бїсгїйг
Хэзээ ч хэн ч хараагїй мєртєє би ганцхан харсан
Нїдээрээ, сэтгэлээрээ, шїлгээрээ, зїїдээрээ
Нїгэлт орчлонгийн зїї орох нїх болгоныг
Шїлгээрээ би шалгана, ухаанаараа ухна
Шинэ юм юу ч байхгїй, шилхээр юм юу ч гарахгїй
Ураад хаячихмаар навсархай хэдэн мєр шїлгээ
Уудлаад ч дахин эвлэхгїй хэдэн халтар мєрїїдээ
Їнэндээ би їзэн ядна, їхэж хатталаа орхихгїй
Їгээ хэлж дуусдаггїй сэтгэлээн би аргадахгїй, хохь чинь

Хөх хот, Хятад- 2008 он

Гуниг...

Гуравдугаар сарын гуниг цээж дїїрэн хурж
Гуйвж дайвсан сэтгэл євдєг сєгдєн цуцаад
Гуравхан їгний їнэ шороо манарган унахдаа
Гунигт амьдралын ганцхан шигтгээ сувд нь болон їлдэнэ.

Дєрєвдїгээр сарын гуниг шороотой хамт босоход
Дєрлїїлсэн бух шиг сэтгэл минь тэргэнд хїлэгдэхдээн
Дєрєвхєн улирлын эргээ нь хормын дайтай єнгєрєєд
Дєч хїрсэн ухаан шиг хэрсїї бодолд дєрєє мултлан буулаа.

Тавдугаар сарын гуниг салхитай хамт хуйлрахад
Тарчигтаа тулсан сэтгэл минь бороогоор уйлж
Тамын їнэртэй гунигийг шавар болгон далдлахад
Танхил ялдам яргуй сэтгэлийн хєрснєє дэлбээлнэ.

Зургаадугаар сарын шїлэг тэрлэх хїсэл
Зуузай холбосон морь шиг яарна
Яагаад, юунд, хэнд, яах гэж
Ямар хэрэгтэй гэж яарна вэ?

УБ-Бээжин 03-11 сар 2008 он

Болохоор...

Тэмүүлсэн зүрхний минь илч халуунаас халуун байсийм болохоор
Тэнэг явсан хүсэл минь алсын алсад байсийм болохоор
Уяхан сэтгэл минь уужим байсийм болохоор
Ухаан санаа минь хайр байсийм болохоор

Хайрт минь чамайгаа би зовоож явсийм болохоор
Халуун элгэндээ тэвэрч явсийм болохоор
Үнэн зүрхээ илчлээгүй явсийм болохоор
Үгүйдээ л би хайрлаагүй явсийм болохоор

Гэнэн мөрөөдөл далайн чанадад явсийм болохоор
Гэр дүүрэн инээд чамд минь байсийм болохоор
Аавийн үнсэлт надад байсийм болохоор
Арван хүсэл надад байгаагүйм болохоор

Хүсэл хайрласан зориг чамд байсийм болохоор
Хүний хүний нүд чамд минь байсийм болохоор
Зөрүүд бүхэн надад ганцхан байсийм болохоор
Зөөлөн бүхэн чамд л ганцхан байсийм болохоор

Хайрлах хүсэл надад байгаан болохоор
Хамгаас үнэн итгэл надад байгаан болохоор
Үнэний өчил шүлэг минь байгаан болохоор
Үүрдийн хүсэл чи минь байгаан болохоор

Ийм л болохоор би чамайг хайрладаг юм
Тийм л болохоор би чамайг мартдаггүй юм
Үнэн энэ л болохоор би чамд хайртай
Үг ганцхан болохоор би чамд итгэдэг юм.

Байсийм болохоор чиний үнэнд би итгэдэг юм
Байгаан болохоор л би чамд найддаг юм.
Байхгүй болохоор л би чамд гомддог юм
Байх болохоор л би чамдаа үнэнч явдаг юм.

Зүүнхараа хот 2006 он

Friday, January 22, 2010

Хайр,,,, Мөнхийн сэдэв.

Хайрын тухай бичихгүй бол
Хайрласны хэрэг юу билээ
Хайрынхаа тухай бичихгүй юм бол
Хайртайн хэрэг юу юм бэ?

Зөрөөд өнгөрөхдөө л харц булаасийм
Зөндөө удаан хүлээж, хүлээж олсийм
Хайр хүлээж би үнэнийг эрсийм
Хамгийн сүүлд нь чамайг олсийм

Жихүүн хүйтэн шөнөөр өврөөрөөн чамайг дулаацуулья
Жил жилийн урт амьдралдаан сэтгэлээрээн чамайг жаргаая
Жинхэнэ үнэн итгэлээр гараас чинь чанга атгаад
Хайртай гээд алхая, Үнсээч.........

Хайртдаа........

Sunday, January 10, 2010

Навч

Өвлийн навч ямар байдаг болоо гэж
Өнөөдөр би гэнэт бодлоо
Хаа ч байхгүй тэр навчийг
Хаанаасаа ургуулж би төсөөлөх вэ?

Намар бүр уйтгар дагуулж ирдэг тэр олон навч
Надад ганцхан удаа л хавар ирсэн байх
Тэр үед л миний сэтгэл хоосон байжээ
Тэхдээ л би гуних дуртайдаа навчинд дуртай

Сэтгэлийн минь навч болгон улаан, шар, улбар
Мандан бадарсан ногоон ч биш
Сэрүүн намраар өнгө нэмдэг тэр л улбар навч
Миний сэтгэлд хөглөрөөтэй байна чи аль нь юм бэ?

УБ хот. 2010.01.07

Хорвоо гэдэг .....

Хорвоо гэдэг хоёр өнгө
Хар цагаан хослоно
Хотол гэдэг хос амраг
Зовлон жаргал хосолно
Хорвоод хоёрхон тохиол буй
Учрал гэж бий Хагацал гэж бий......

гэж хэн бичлээ дээ.....

XXX XXX XXX

XXX XXX XXX
Зүрхний минь үгийг тэмтрэх гэж
Зүүдээ мартаж сэтгэлээн чагнахдаа
Зөндөө удаан мартах гэж
Зүгээр л ..... чи надаас явчихаж............


XXX XXX XXX
Нүд үзүүргүй, хүйтэн орчлонд
Нүгэл хурж, хүсэл хясна
Нүцгэн сэтгэлт хүмүүний үр
Нүдэндээ нулимстай хорвоог үднэ

Хайр хүн хоёр дандаа
Хамт байдаггүй хорвоод
Хамгийн нандин бүхэн
Халуун зүрхэнд бий...

Үнэн сэтгэлээ бичих гэж
Үгээн барж суухын зовлон,
Үнэндээн энэ бүгд
Үг биш амьдрал гэж....

Насны халуун зунаар
Надад яагаад бодогдов
Үг биш сэтгэл бичих гэж
Үнэнг биш зөвийг бичих гэж....

УБ. 2009.12.17

Би явмаар байна...

Би явлаа !!!

Би уйлдаг байлаа
Битүүхэндээ ганцаарддаг байлаа
Хүсэл мөрөөдөл ч үгүй
Хүн гэдэг бодол ч үгүй
Насны залуугийн омголон зан ч үгүй
Наадмын тоос шиг хаашаа ч үгүй
Би нэг тийм л байлаа
Бүүр наандаж л айдаг байлаа
Нар мандах, амьдралын зорилго ч үгүй
Намайг гэх хүсэл ч үгүй
Давуулж харах нүд ч үгүй
Давсанаа сонсох чих ч үгүй
Үгүй дээ л би уйтгартай байлаа
Үнэн бүхнийг нуудаг муухай зантай байлаа
Анхны алхамын тухай төсөөлөл ч үгүй
Аравхан үгний солио ч үгүй
Мэндийг зөрүүг бол мэдэх ч үгүй
Мэргэн ухааны эргэцүүлэл ч үгүй
Би нэг ийм л байлаа
Битгий гэхэд үгүй гэдэг зөрүүд нэгэн байлаа

Хүлэг шиг давхидаг охины сэтгэл нь байлаа
Хүслийнх нь үзүүр, жаахан зүрх нь явлаа
Мэргэн цоохор шүлэг нь байлаа
Мэнгэнд нь төөрсөн гэнэн явлаа

Би явна !!!
Үүр шөнийн нойр ч үгүй явна
Үдийн цайны мөнгө ч үгүй байна
Үнэндээ юу ч үгүй явна
Үгийн баялаг ганц найрагтай л явна
Гашуун дарсны амтыг ч мэдрэхгүй явна
Ганцаардлын завин дээр ядаж ганцаараа явна
Халуухан зүрх минь даарч явна
Хамаг бүхнийг мартаж явна

Үзээгүй түнийгээ удаж байна
Үгийн хүч хүрэхгүй байна
Барсан сэтгэлээ шавхмааргүй байна
Бадаг шүлэгээ зориулмааргүй байна
Сэтгэл гундаж явна
Сэрүүн салхинд даарч явна
Эхийн сэтгэл зовж явна
Эгэмний яс хөндүүрлэж явна

Өөдөө алхаж явна, урам алга
Өнгөрсөнөө ухаарч сууна, хариу алга
Шөнөөр бичиж сууна, нойр алга
Шинийг хайж явна, юу ч алга
Хүсэл, анзаарахгүй алхаж явна
Хүнийх болоод инээж явна
Зүрх зүсэгдэж явна
Зүүд уруулаан химлэж явна
Уйтгар гуниг эзэрхийлж байна
Урт шөнө харанхуй байна
Нар нь хаачив гайхаж байна
Намайг мартсан уу асууж байна

Би явмаар байна !!!

Омголон цэнхэр хүсэл нь баймаар байна
Олон дунд нэг нь явмаар байна
Аавын ганц бахархал баймаар байна
Арга билгийн хос нь явмаар байна
Үүрдийн жаргал мөрөөдөл нь явмаар байна
Үнэний тэмдэг итгэл нь баймаар байна
Үгийн хүч нүд нь явмаар байна
Үүлэн цагаан сэтгэл нь баймаар байна
Хайртай ижийнхээ хүсэл нь байхсан
Харанхуй дунд дэнлүү нь явахсан
Төрүүлсэн ганц ухаан нь байхсан
Төөрсөн ганц мөрөөдөл нь явахсан
Гомдсон муу сэтгэлийхээн нулимс нь явахсан
Гологдсон муухай нулимсныхаа давс нь явахсан
Атгахан зүрхийнхээ цус нь байхсан
Алаг нүднийхээ дөл нь явахсан
Хорвоод тэнүүн алхмаар байна
Хоёрынхоо ганц нь баймаар байна
Нарны алтан цацраг нь явахсан
Намрын хонгор салхи нь байхсан
Химлэгдсэн уруулны цус нь явахсан
Химлэсэн шүдний хорхой нь явахсан
Зөөлөн салхины хамхуул нь явахсан
Зөрүүд нэгний нь шар нь явахсан
Арслан шиг хүрхэрдэг шоргоолж явахсан
Адуу шиг давхидаг хүсэл явахсан
Аавын аяга шиг том явахсан
Ардын дуу шиг урт явахсан

Би явлаа
Би явж байна
Би явмаар байна.!!!

УБ. 2005.12.26