Friday, March 31, 2017

Заримдаа

Юу ч бичмээргүй хэрнээ бичих ёстой юм шиг
Юу ч бодмооргүй хэдий ч шаналах ёстой юм шиг
Ямар ч өргүй хэрнээ баярлуулмаар юм шиг
Ямар ч шалтгаангүй хэрнээ тунимаар ч юм шиг

Заримдаа бодолдоо ээрэгдэх ч цэгцэлж үл чадах
Заримдаа итгэлгүй болоод гансарч суумаар
Заримдаа бүр дүүлэн нисмээр, тэвэрч үнсмээр
Заримдаа ердөө л алхмаар санагдах...

Хүн чанарын бодолд ээрэгдээгүй
Хүний тухай бодолд ч ээрэгдээгүй
Зүгээр л жаахан урам аваад
Зуусан тамхины гал шиг цогшихсон гэж...

Миний тухай мэдэж байгааг нь мэдэрч
Чиний тухай мэдэж байгаагаа ч мэдэхгүй юм шиг
Аливаад дэндүү тогтуун ханддаг болчихсондоо
Заримдаа би зүгээр л өөрийгөө зүхдэг

Залуудаа хурц, ширүүн явсан билүү гэж
Заримдаа эргэж нэг бодовч
Хүн болж төрсөн хувь тавилан минь бус
Хүний хүн л намайг өөрчилсөнд гайхаад

Заримдаа зүгээр л алхахыг
Заримдаа зүгээр л мэдрэхийг хүссэнийг
Мэдэж байгаа
Мэдэрч байгаа

Чи бас би
Гэхдээ энэ нэг л хүн
Хэзээ хоёр хүн байлаа гэж
Заримдаа би боддог...