Friday, August 18, 2017

...

Учрахгүй байж болох л байсан... ...Тэгсэн бол, бүх юм сайхан өнгөрөх байсан. Тэгтэл энэ үг яагаад хараал шиг сонсдоно вэ?
by Nima

Friday, August 4, 2017

Бороо

Шивэр ч л байг бороо юм чинь
Сэмэрч л байг сэтгэл юм чинь
Учирсан хайр минийх байх юм шиг энэ дуу
Яасан их харамлана вэ би хайраа... 

Monday, July 24, 2017

Дурсамж

Заримдаа дурсамжиндаа живж өнжихөд
Хайр харууслын алийг нь мэдэхгүй ч
Халамж, хүлээлтийн аль нь ч бай
Бүхнээ түүндээ өгчихөөд

Гар хоосон гэдрэг буцаад
Нам гүмхээн буландаа тамхиа татаж
Надруу урсах нарны гэрэлд л дулаацаад
Насыг бармаар санагдах

Хар залуугаасаа ганцаардал зөгнөсөн тэнэглэл
Өнөөдөр ч оршсоор
Сургамж авдаггүй тэнэг занг
Сураар боож зовоомооргүй

Ахуйд баригдаж өдөр өнгөрөөх
Аймшигтай санагдаад
Явсан тэнэгийн үлгэрийг санавч
Үл чадах ухаантан царайлах

Амьдрал чи агуу юм
Бурхан чи гайхамшигтай юм
Энэ бүх орчлонгийн төв нь
Би өөрөө л юм гэж....

Зөвхөн энэхэн цагаан цаасан дээр л
Бусдаар би юу ч хийж чадахгүй гэж үү
Өөрийнхөөрөө байх ганц булан минь
Өөр юу ч биш энэ л цагаан цаас....

Tuesday, April 4, 2017

...

Уруулыг минь даваагүй үг хацар дээгүүр урссан Уншиж чадсан уу , чи ? ... 

Л. Өлзийтөгс

Friday, March 31, 2017

Заримдаа

Юу ч бичмээргүй хэрнээ бичих ёстой юм шиг
Юу ч бодмооргүй хэдий ч шаналах ёстой юм шиг
Ямар ч өргүй хэрнээ баярлуулмаар юм шиг
Ямар ч шалтгаангүй хэрнээ тунимаар ч юм шиг

Заримдаа бодолдоо ээрэгдэх ч цэгцэлж үл чадах
Заримдаа итгэлгүй болоод гансарч суумаар
Заримдаа бүр дүүлэн нисмээр, тэвэрч үнсмээр
Заримдаа ердөө л алхмаар санагдах...

Хүн чанарын бодолд ээрэгдээгүй
Хүний тухай бодолд ч ээрэгдээгүй
Зүгээр л жаахан урам аваад
Зуусан тамхины гал шиг цогшихсон гэж...

Миний тухай мэдэж байгааг нь мэдэрч
Чиний тухай мэдэж байгаагаа ч мэдэхгүй юм шиг
Аливаад дэндүү тогтуун ханддаг болчихсондоо
Заримдаа би зүгээр л өөрийгөө зүхдэг

Залуудаа хурц, ширүүн явсан билүү гэж
Заримдаа эргэж нэг бодовч
Хүн болж төрсөн хувь тавилан минь бус
Хүний хүн л намайг өөрчилсөнд гайхаад

Заримдаа зүгээр л алхахыг
Заримдаа зүгээр л мэдрэхийг хүссэнийг
Мэдэж байгаа
Мэдэрч байгаа

Чи бас би
Гэхдээ энэ нэг л хүн
Хэзээ хоёр хүн байлаа гэж
Заримдаа би боддог...

Tuesday, February 21, 2017

Tuesday, January 10, 2017

Өвөл

Тачигнасан жавар дунд гаднаа осгож
Сэтгэлийнхээ мухрын жаахан дөлөнд халууцан сагаж
Юуг ч үл хайхран, чамаас л ирэх харцанд унахдаа
Бүхнийг умартах галзуу бодол ч орж ирэх... 

Өнөөдөр алдаж маргааш олохын төлөө гэж
Өөрийн сэтгэлээ хуураад ч байна уу гэж
Зөндөө удаан бодогдсон ч 
Зөвхөн чи л хариулт нь байх... 

Алдаагаа би алдаа гэхээ больсоон 
Оноогоо би харцнаасаа авч шидээд
Өөрийгөө л өөрчилж чадвал 
Өнө орчлонд жаргал тэр юм гэж...

Хааяадаа хундага дарсанд шумбаад
Хамаг орчлонг мартах шиг сайханыг
Энэхэн амьдралдаа үзээгүй 
Өчүүхэн яваагаа ухаараад

Есинин шиг болохыг мөрөөдөж саваагүйтэх нь
Ердөө л өөрийгөө хуурах шиг санагдаад
Би бигээрээ л дуусах нь чамайг олох шиг
Тийм нэг гуниггүй, хэрсүү зан шиг... 

Энийг л бичих гэж өмнөх мянган мөр урсаж
Үүнийг л хэлэх гэж чамд, өөрийгөө шаналгаж, бас баясгаж
Эхний хундганд тасарчих шиг тийм сайхан мэдрэмж
Ээ дээ энэ орчлон яасан баян бэ гэж хавиар нэг хашгирмаар... 

Үүнийгээ би энэ хэдэн мөрөөр, үнэндээ шивнэж 
Үүрд уулзахгүй байсан ч уулзсан мэт болоод 
Нам гүмхэн буландаа буйдхаан сууж
Нартыг барнаа,

Бурхан минь энэ орчлонд сайхан зүйлс яасан их юм бэ?