Tuesday, November 30, 2010

Ээждээ би хайртай

Ер нь ээждээ хайргүй хүн байдгүй байхаа. Урд байдаг байхдаа утсаар ярих тоолонд хоолой чичрээд байдаг байж билээ. Ижийгээ дуурайж төрчихөөд өөрт нь хайртайгаа хэлэхгүй бол алдас биздээ. Анх 3-р курсэд байхдаа ижийгээ хэзээ ингэж хөгширөө вэ гэж гайхаж харж билээ. Оюутан болж хотод ирсэнээс хойш цөөхөн гэртээ харьсан, тэр хооронд л ээжийн минь нүүрэнд үрчлээ суучихсэн юм шиг санагддаг. Урд нь дандаа хамт байсан болохоор гадарладаггүй байсан байх л даа.

Би охидод, хорвоо дэлхийд, хайр сэтгэлдээ, найздаа, чулуунд гээд з
өндөө их шүлэг бичиж байсан ч ээждээ зориулж хэзээ ч шүлэг бичээгүйг, бичиж чадахгүй байгаагаа өнөөдөр л ухаарлаа.

Хорвоо
өөрөө бурхан болоод ийм мундаг зохицуулж чаддаг байхаа. Хорвоогийн жамаар хийгдэж байгаа бүхэн бурханы хүслээр болж байгаа юм шиг.

Миний намхан ижий надад уурлаж чаддагг
үй. Ганц удаа ч гэсэн ээждээ зориулж үүнийг бичлээ. хүмүүс ээжийгээ баярлуулж жаргаадаг л юм гэсэн. Хүү нь сайн явж л ижийгээ баярлуулья даа.

Ээжээ та х
үүдээ гомдоггүй биздээ
Х
үү чинь уул өргөж таныхаан ачыг хариулах гэж
Урт холын бодлын тэнд дараатай л яваа ш
үү.....

2009,10,07 УБ хот

Би алхах дуртай

Би алхах дуртай бүр хэтэрхий их алхдаг байж магадгүй л дээ. Гэхдээ алхахаар амьдралтай илүү ойр байдаг юмшиг санагддаг. Байгаль дэлхийтэйгээ, Улаанбаатартайгаа, хотын хүмүүстэй, тэдний инээмсэглээд зөрөх агшинтай, ганган машинуудтай, ууртай жолоочтой, хөөрхөн бүсгүйтэй, хип хоп бацаантай, гуниг тээн унах тэр олон навчистай, гутрал тайлах шиврээ бороотой бүгдэдтэй нь цуг байдаг болохоор л тэр. Тэр бүгдээс амьдралын үнэнийг, утга учрыг, сайхныг нь, гайхалтай ганцхан агшиныг нь бусдаас түрүүлж хүртэхийг, мэдэхийг, ухаарахыг, алдахыг хүссэндээ би алхдаг.Өнөө өглөө бороод ороод уйтгар дүүрэн нойрмогхон сэрсэнч миний амьдралын мартагдашгүй өдрүүдийн минь нэг байна байхаа. Өглөө ажилруугаа алхах замдаа навчинд зориулж ганцхан мөр шүлэг бичсэн.
"Бороо ороод навч х
үртэл өнгө засчээ"
Үүнээс цааш үргэлжлүүлэх чадал хүрсэнгүй. Амьдралын жирийн нэг өдөр хүртэл намайг шаг мад гээд л пионер маданд унагачих юмдаа.

Анхны сэтгэл

Анхны сэтгэлийн тухай бичих гээд, хэдэн өдөр ээрсэн бодол минь яг тулхаараа гарч өгдөггүй. Зохиож болдоггүй, өөрчилж болдоггүй, хүн санааны сэтгэлийг бичихэд үг багадаж, үсэг жижигдэж, итгэл алдарч, сэтгэл сэмэрч сууна. Гуниглал биш, бахархал биш, эргэцүүлэл төдий байгаасай гэж найднам.
Борооноос намайг хаасанг
үй гэж чи зэмлэсэн, бодлоосоо би хаяагүй гэж чамд хэлсэн, өөрийн сэтгэлээ яагаад зөвөөр илэрхийлж чадаагүйг, өрөөлийн сэтгэлийг яагаад өөрийнх болгох гэж зүтгэснийг, өглөө үнсүүлж гараад ажилруугаа яарч, үдэш санасан амьтан гэрлүүгээ яарах гэж би, тээр холын жилийг хүлээж чадахгүй ч амлаж, эмэгтэй хүний сэтгэлийг таниа нь үгүй явсан сэтгэл энэ бүгд тэгээд хайр байсийм гэжүү?

Цааш нь бичмээр л байна даанч ......

Thursday, November 18, 2010

Амьдрал...


Хайр байгаагүй орчлонг сөрөхөөс
Халширч чи надаас явчихаж
Хамгийн нандин зүрхээн мартаад
Харанхуй орчлон руу хөл алдчихаж,

Оройтсон борооны хойноос цув нөмрөх шиг
Одоо ингэж үсэг мөрлөж суух,
Ондоо хэнд ч хэлээгүй зүрхний уйлаан болохдоо
Онгироо үгс энд номхон шүлгээр жагсана.

Дандаа чамд бичдэг бол үг хуучирсан байх
Даанч би гуних дуртай юм шиг
Хэлээгүй үлдсэн хэдхээн үгээ
Хэлхэж суухаас өөр жаргал алга.

Чамруу гэх байх гэж бодсоон
Үгүй юм билээ, Хайр бол
Чангаас чанга тэврээгүй ч
Үнэндээ чамаас явчихна, Амьдрал бол

Аая лаг бичсээн. Амьдрал гээд л
Анхандаа би гуниг гэж нулимсыг бодож
Жаргал гэж инээдийг боддогсон
Жаахан ч гэсэн сэтгэл дүүрэн байх гэж

Жаргаж үзээгүй над шиг залуус
Анхандаа сэтгэлийг амьдралд бодож
Сэрүүнийг зовлонд бодож
Зогссон мэт хорвоог эргүүлэх мэт болдогсон.

Үгүй дээ сэтгэл минь
Урсаад л байх энэ үгс бол харин
Угтаан бол Амьдрал гэж
Үгүй ээ....  би нэлээн дээрээс бодсоон...

Wednesday, November 17, 2010

Зүүд

Шөнийн сарыг өдөр мандуулж зүүдэллээ
Хүрээ нь цав цагаан
Дугираг нь хав хар

Өдрийн од харсан юм шиг
Гэхдээ хар сар байдаггүй
Гэгэлхэн сэтгэлд минь шаналал нэмнэ

Хэдэн өдөр бодов
Үр дүнгүй уйтгар
Өглөө нь сэрүүтээ л мартчихаж

Дахиж зүүдэлмээр авч
Даанч болдоггүй уйтгар
Зүүдэндээ биш нүдэндээ үзэх бий вий...