Thursday, August 29, 2019

Байн байн санаа алдахад минь...


Байн байн санаа алдахад минь
Баруун хойноос салхилаад өгдөггүй ч байгаа даа
Гэлдрээ зөөлөн сэвшээнд шүглэсэн
Гэзэгний чинь үнэр хийсээд ирдэггүй ч байгаа даа

Дуурталаа ширтэх тэнгэрт минь
Дууны цагаан үүл ургаад өгдөггүй ч байгаа даа 
Тэвчээр ханзлах аялгуу зайдлан 
Тэрний минь амьсгаа хүрээд ирдэггүй ч байгаа даа

Шунхан уулсын цаанаас
Шувуудын цуваа ганганаад ирдэггүй ч байгаа даа
Сууж л жаргаагүй сайхан чиний минь
Сүүдрийн чинь сэмэрхийг зуугаад ирдэггүй ч байгаа даа...

Б.Лхагвасүрэн