Tuesday, August 9, 2011

Чойном гуай зүгээр л "Намар" гэж нэр өгөхгүй байсан байхаа


Намараа гэж юу сан билээ
Наран шаргал тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү

Аяа хөөрхий
Намараа гэж юу сан билээ

Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ...

Р.Чойном

Friday, June 10, 2011

ДИВААЖИН

Vхээд төрөх диваажингийн орон
Vvлнээс дээш бий гэлцэнэ
Vнэн ч бай, худал ч бай тэр яахав
Vхэхийн тэр цагт харин,

Залууд хийсэн vйлийн vрээр
Замбуулингийн тэр диваажинд биш
Энэ биеэрээ эдэлж дуусах
Эрлэг тамд нь очих байлгvй


Алтан дэлхийн диваажин гэж
Аргагvй vнэхээр байдаг бол
Амралтын "путевк" олоод
Арын хаалгаар нь очих юмсан

Очихгvй ч гэсэн яахав
Орноосоо нэг хармаар байна
Ондоо хvнд ацаглах гэлгvй
Орж нэг vзмээр байна

Ханандаа тольтой, шаландаа хивстэй
Хааны цагаан ордонд сууж
Гvйдлийн галтай, крантны устай
Нvvдлийн биш байнгын сууцанд

Хамаг хоол нь витаминаар цэлэлзэж
Халбага сэрээ нь никлээр цайвартаж
Гэрийн хэрэгсэл нь тоосгvй гялалзаж
Гэргийн нь нvvр тос даагаад

Гэмгvй нөхдийн дуудлагаар
Гэрийн утас нь гэнэ гэнэ дуугарч
Гэгээн цонхоор нь саран авхай
Гэтэж харсаар сэмхэн гөлөлзөнө

Хурал баяр хоёрт айргийн тавтай,
Худалдаа vзвэр хоёрт арын хаалгатай,
Хураасан буян, ходоод хоёрын хvндэд
Хөнгөн тэрэгний нум хотосхийдэг тэр газарт

Хуурай газрын диваажин гэж байна уу?!
Хаана байна тэр, диваажин?
Хагархай цоорхойгоо нөхөж өмсөөд
Хатсан талхаа хувааж идээд
Харанхуй vvрээр ажилдаа шогшиж

Халагдаж өөр газрын хаалга тогшоод
Баярын vеэр мөнгө ховордоод
Балга архи аманд ч vгvй, хамарт ч vгvй
Байцааны шөл, дэмий яриа хоёроор хооллож

Vхсэн ч байсан Алтан-Өлгий гэдэг
Vхээрийн газар ирэхгvй
Төрсөн ч гэсэн дийд дийд гэдэг
Төмөр тэрэг хэрэглэхийн золгvй

Өлсөвч сэтгэл цагаан явах
Өвдөвч ухаан саруул байх
Vй тvмэн хvний шоргоолжины дов шиг
Өрх гэрvvдэд диваажин байна уу?

Хаа байна тэр диваажин?
Харанхуй тvнэрсэн шөнийн цагт
Халуу дvvгсэн хөнжлийн доор
Хатан төмөр пvршийг нажигнуулан
Хангайн согоо шиг охидыг янцаглуулан

Зангирсан багтарсан хvслийн ертөнцөөр
Залуу биеэр сэлэхvйд
Замбуулин хорвоод хамгаас vнэтэй
Заяасан биеийн заар ханхлах vед

Ээ дээ, энэний төлөө төрсөн гэж
Эр нь зvтгэж, эм нь мэхийж
Элбэг баяны туйлд хvрдэг
Энэ хавьцаа диваажин байна уу?

Хаа байна, тэр диваажин!
Хааны цагаан ордонд суусан ч
Хань нөхдөөр ганцаардахын зовлонтой
Хатсан талхаа хувааж идсэн ч

Хамаг насаар өлсөхийн зовлонтой
Халуун залуу найрагчийн сэтгэлд
Хаалттай дуугаа нуухын зовлонтой
Харанхуй тvнэр шөнийн цагт

Хардан сэрдэхийн зовлонтой
Оногдсон зовлонгоо умартаж
Орос архины бөглөө мулталж
Одоохон би диваажинд явлаа

Давай, хорин найман төгрөг
Даруулганд нь хоёр хэрчим хиам
Даруйхан явъя, диваажин руугаа

Р.Чойном

Tuesday, June 7, 2011

Сүх жанжины хэлсэн үг,

Манай цөөн ядуулаг Монгол улс, энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх, асралд дэгжиж өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно, хэдий мэргэн, мунхаг адилгүй хүчирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өвсбээн /аяндаа/ тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна.

Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ”.

 Д.Сүх

Wednesday, May 18, 2011

Хэрэглэгч төвтэй маркетинг

Бизнес хийнэ гэдэг мөнгө олохын нэр биш,
Хүний сэтгэлийг татахын нэр юм. Тэгсэн цагт мөнгө өөрөө чамруу урсах болно.
Солонгосын эртний үг

Хүний сэтгэхүйд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг зөвхөн стандартаар тогтоодог, үнэлдэг байсан цаг саяхан. Нэг загварын хувцас өмсөж, нэг хэлбэртэй гоймон худалддаг байсан тэр үед барааг хэрхэн хэрэглэгчидэд хүргэх вэ, бид яаж өрсөлдөөнд ялах вэ, бид яавал стандартаас илүү бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэж чадах вэ гэдэг асуулт ямар утгагүй байв. Хугацаанд нь хүргэх, стандартанд нийцүүлэх гэсэн цөөхөн асуудал дээр худалдааны ажил гардаг байв.
Гэтэл орчин үед таны юу зарж байгаа тань чухал биш, харин ямар үйлчилгээгээр бараагаа баяжуулж хүргэж байна вэ гэдэг маш чухал болжээ. Учир нь зуун хувь бараа гэж огт байхаа больж. Бүтээгдэхүүний сав баглаа, тайлбар, хүргэлт, угсралт, зааварчилгаа, засвар арчлалт, санал сэтгэгдэл, шинэчилэлт, хөгжүүлэлт хийх гээд шат бүр өөр өөрийн үйлчилгээг шаарддаг болжээ. Учир нь дэлхий хавтгай, тэр дундаа цаг хугацаа, орон зайн хязгаарлалт улам бүр багассан, иргэний сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны удирдлага зэргээс шалтгаалж таны хийсэн өчүүхэн алдаа маш хурданаар орон зайд хязгаарлагдахүйгээр, хэл соёлын саадгүйгээр олон нийтэд түгэж таны санасаас ч илүү уналт авчрах магадлал маш өндөр болсон. Энд бидний үздэг орчны асар олон өөрчлөлт байгааг та анзаарсан байх, хүн амын өсөлт, хэрэглэгчдийн өсөлтийг даган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид, үйлчилгээ санал болгогчид маш олон болсон бөгөөд энэ бүхнийг холбосон маш олон мэдээлэл харилцааны хэрэгслийн тусламжтайгаар тэд бүгд хооорондоо өрсөлдөгчид болж том, жижиг, хаана байрлаж байгаа зэргээс улам бүр хамааралгүй болж байгаа нь илт. Энэ бүхэн бүтээгдэхүүний амьдралын мөчлөг богиносож, та зах зээлээс нэг гарсан бол маш хурдан мартагдах болно. Өнөөдөр хэдхэн жилийн өмнө сонсдог байсан халаасны кассет тоглуулагч, халаасны сд тоглуулагч, тэр байтугай уолкмэнийг хүмүүс санадаг болов уу. Нээрээ ийм зүйл байсан даа гэж санахаас цаашгүй болсон нь илт.
Энэ бүхнээс нэг дүгнэлтэнд хүрч болно. Энэ нь бүх зүйл хэрэглэгчид мэдээлэл маш хурдан хүрч болох бөгөөд нөгөө талдаа хэрэглэгчийн санаа бодлыг та маш хурдан маш олон замаар сонсож болно. Энэ нь шууд утгаараа хэрэглэгч таны юу хийхийг, хаана хүрэхийг, ямар өөрчлөлт хийхийг шууд утгаар заахгүй ч тэдний хүсэл, дуу хоолой нь таныг хөтлөхөд хүрнэ. Учир нь та тэдэнгүйгээр хэн ч биш. Энд улсын өмчийн эрчим хүчний станц үнээ өсгөж буулгах тухай биш таны иддэг талх, таны гар утасны үйлчилгээ үзүүлэгч компаний тухай ярьж байна гэдгийг санаарай. Эндээс хэрэглэгч төвтэй маркетингийн удирдлагын асуудал босч ирсэнийг  сайн ойлгож байгаа биз. Үүнийг нөгөө талаас нь тайлбарлах хүмүүс байдаг. Тэдний хүсэл бүрийг биелүүлэх боломжгүй, эсвэл тэд юу хүсч байгаагаа мэддэггүй гэх зэргээр олон асуудал бий. Форд Моторсийг үндэслэгч Генри Форд хэлэхдээ: “Хэрвээ бид хэрэглэгчдээ сонссон бол тэд илүү хүрдан, бат бөх тийм морин тэрэг хүсэх байсан” гэж хэлжээ. Тиймээ үнэхээр хэрэглэгчид морин тэрэг хүсэх байсан. Гагцхүү тэдний илүү хурдан, бат бөх гэсэн хүсэл мөрөөдөл дээр нь Генри форд авто хөдөлгүүр буюу шинжлэх ухааны дэвшлийг ашигласнаараа тэр амжилтанд хүрч өдгөө форд мустанг, форд экспедшн зэрэг хүлгүүдийг машин сонирхогч хүн бүр мэдэх бизээ. “Ирээдүйн бүтээгдэхүүн= Таны бизнесийн төсөөлөл+Хэрэглэгчийн хүсэл, төсөөлөл+Шинжлэх ухаан техникийн дэвшил” гэсэн бяцхан гаргалгааг хэрэглэгч төвтэй маркетингийн удирдлага авч үзээд байгаа билээ. Таны бизнесийг завь гэж төсөөлбөл хаана хүрэхийг та хүсч байгаа ч таныг татах гэрэлт цамхаг нь хэрэглэгчид, завьний сэлүүр нь шинжлэх ухааны дэвшил гэж би боддог.
Маркетингийн энэхүү хандлага мэдээлэл, хувь хэрэглэгчийн зах зээл бүтээгдэхүүний зах зээл, түүний дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээнд илүү түлхүү нэвтрэн оржээ. Хүн бүрийн олон хүсэл эрмэлзэл, төсөөллийн тусламжтайгаа бараа бүтээгдэхүүн, түүний үйлчилгээний тоо хэмжээ олширч тэр хэрээрээ таны үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээнд тань орлох, орлуулах бүтээгдэхүүн ихсэж байгааг ойлгох хэрэгтэй.  Үүнийг бид холоос хайх хэрэггүй юм. Байрны гадаах зэрэгцээ 3 дэлгүүрээс та тод харж болно. Аль нь их хүнд үйлчилж, түүгээр орж гарч байна тэрхүү дэлгүүрийн худалдагч хүмүүстэйгээ харилцаа үүсгэж, дахин худалдан авалт, урвуулалтыг ашиглаж чадаж байгааг та анзаарч болно. Тэд хурдан үйлчлэх, бусад дэлгүүрийг бодвол үнэнд уяан хатан ханддаг, барааны тухай аливаа мэдээллүүд нь тодорхой эсвэл үйлчилгээний заал нь тохитой, өрөлт нь сайн байж мэдэх юм. “Та худалдагч бүсгүй эсвэл залуу нь хөөрхөн байсан болов уу гэж тааж байна уу :P ” Энэ бүгдийн уг сүнс нь хэрэглэгчдэд тухайн дэлгүүр ямар нэг өдөөлт өгч, таатай санагдаж байгаагаар тайлбарлагдана.
Маркетингийн үйл ажиллагааг бүхэлд нь авч үзвэл нэгд ашиг олж, эздэд таалагдах ёстой, өөрөө зөв сайн, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн юмтай үлдэж менежерүүд бид сэтгэл хангалуун байх ёстой, хамгийн сүүлд нь хамгийн чухал нь хэрэглэгчид сэтгэл хангалуун, дахин үйлчлүүлэх хүсэлтэй, тэдний хүсэл мөрөөдөл, төсөөллийг биелүүлдэг байх хэрэгтэй гэсэн гурван талт үйл ажиллагаа гэж үзвэл зохистой гэж бодно. Ардчилсан улс орон олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэгийн адил бизнес эрхлэгчид ч бас хамгийн чухал тулгуураа хэрэглэгчээ болгож тэдний өсөлтийг өөрийн өсөлт болгож байх хэрэгтэй. Тэд ухаалаг, эрмэлзэлтэй, тэдэнд таны бизнес өдөр тутмынх нь хэрэгцээ болдог, магадгүй тэд таны “бүтээл”-ээр бахархдаг, хайрладаг байх нь таны зах зээл дээр амьд үлдэх хамгийн том баталгаа болно гэдэгт итгээрэй.
Таны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн авч, хэрэглэж, хайрлаж, үнэнч шүтэн бишрэгч байнгын үйлчлүүлэгч болсон тэр хүмүүсийг та бий болсон цагт мөнгө таньруу өөрөө урсан орох болно.

Tuesday, May 17, 2011

Өвөрмонгол хүү

Саяхан хуучны танил ахтайгаа уулзав. Монголд нэр хүндтэй, олны танил, гадагшаа явж галуу шувууны мах идэж үзсэн, 2 хүүхдээ америкт сургадаг өөрөө бол мэргэжилдээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Намайг анх нэгэн ӨвөрМонгол ахтай танилцуулсан, миний амьдалд өөрчлөлт авчрахад тусласан хүн байгаа юм. Саяхан урагшаа яваад иржээ, Миний анхны захирал өөрийн танил өвөрмонголынхоо урилгаар Бээжинд очиж хэд хоног амарч. Тэгээд ирээд надад нэгэн сонин дуулгав.
Урд намайг ажиллах хугацаанд миний жолооч, хэлмэрч, бас ах шиг минь явсан нэгэн өвөрмонгол хүний тухай. Захиралтай хамт залуудаа нутгаасаа гарч бээжин бараадан амьдралаа залгуулсан жирийн л өвөрмонгол одоо ч гэсэн эгэл жирийн амьдрах дуртай нэгэн. Надтай хүний амьдралын утга учир, урлаг уран сайхан, Монголчууд, өвөрмонголчууд, түүх, за бүр хүүхэн ч ярьж явлаа. Өөрөө залуудаа нэг өвөрмонгол хүүхэнтэй танилцаад ганц хүүтэй болсон нь өнөөдөр бээжингийн дунд сургуулийн 6-р ангид сурч байгаа бөгөөд тэр хүү өнөөдөр сургуульдаа гайхагдаж байгаа тухай мэдээ сонссон юм.
Сургуулийнхан нь зүгээр л Монгол гэж хочилдог гэнэ. Муулж байгаа хэрэг биш зүгээр л төрцөн амьтан гэж байгаа нь тэр гэнээ. Учир нь сургуульдаа орсоноосоо хойш математик, англи хэл 2тоо гойд бөгөөд сургуульд нь түүнтэй өрсөлдөх хүн байдаггүй, байнга л гоц оноо авч түрүүлдэг гэнэ. Мөн нахиад аялгууны хятад хэлэндээ тун сайн бөгөөд мөн тэргүүн байрыг нэг хятад хүүтэй булаацалддаг, гэртээ ирээд нанхиадаар ярихаар аав, хойд ээж 2 нь ойлгодоггүй гэнэ. Гэтэл мань ах сүүлийн 10 жил бээжинд ажиллаж, амьдарч байгаа багадаа хятад сургуульд төгссөн хүн шүү дээ. Хойд ээж гэсэн нь ийм учиртай. Ахын урьдах эхнэр нь автын осолд ороод газар дээрээ нас баржээ. Харин өвөр дээрээ авч явсан хүүгээ өөрөө биерээ нөмөрч амьд гарсан ч хүү маш муу бараг л бурханы авралаар амьд гарсан гэдэг. Өнөөдөр тэр ах маань хүүгээрээ бахархаад Монгол хүний зангаар жаахан юм уугаад сэтгэл нь хөөрч хуучилсан нь энэ.
Бээжингийн өмнөд 4 дүүргийн нансанхуанд амьдарч байгаа жирийн л өвөрмонгол айл. Тэр жил намайг нэг арьсан дээрх Чингис хааны зурагтай сувенир өгч явуулахад жигтэйхэн баярлаад гэртээ хадсан байна гэсэн. Намайг байх ахуйд хэлж асан. Шинэбаяраа чи бол сайн залуу, ухаантай ч залуу гэхдээ чи хүн загнаж дарга болох болоогүй, чи хүнд загнуулж чаддаг болсон хойноо чи хүн загнаж сурнаа гэж хэлснийг нь одоо ч санаж байна. Одооны эхнэр нь манай компанид тогоо ч, нөхөр нь жолооч хийгээд амьдраад л байдаг юм. Ганц хүү нь эрдэнэ нь болсон амьтан.
Өвөрмонголчуудыг бид муулаад л байдаг. Уулын мод урттай богинотой гэгчээр тэр дундаас нь сайнтай нь олж нөхөрлөсөн мэт санагддаг. Надтай хамт2 өвөрмонгол залуу, нэг бүсгүй хамт байсан бөгөөд 3 уулаа пиво уухаараа Монгол, Улаанбаатар гоё уу гэж надаас чинь сэтгэлээсээ асуудагсан. Гэтэл тэд бас тэнд Монгол гэсэн нэрийг гаргаж л явдаг байх нь. 

Saturday, May 14, 2011

....

Сэргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна
Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна
Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэр ч дагана

Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугтаана
Зугаалж цэнгэж явахад зуун түмэн нөхөдтэй байлаа
Зуурдын зовлонд оочиход зуух олон ноходтой болох юм..


                                              Төрийн Шагналт яруу найрагч Ренчиний Чойном

Friday, February 11, 2011

Хобби


Өөрийн хоббины талаар хэдэн зүйл бичье гэж шийдлээ. Энэ нэгд өөрийнхөө хоббиндоо хэр үнэнч байгааг мэдэх, мөн ижил хоббитой хүнтэй танилцаж юуны магад гэж бодлоо.

Би арван жилд 6 –р анги л байсан үе байх. Ээж юмаа ухаж байсанаа хуучины хэдэн зоос гаргаж ирдэг юм байна. Тэр үед их л сонирхож минийх гэж шууд л өөрийн өмч болгосон санагдана. Тэр нь 1980-аад оны хэдэн 50, 20, 10, 5, 1-тын зоосон мөнгөнүүд байсан юм. Ямар зорилготой өөрийн болгосноо, яах гэж авсанаа одоо ч санахгүй л байна. Харин тэр үеээс хойш ямар нэг зоос олдох юм бол өөрийнхөө цуглуулганд нэмдэг болов. 7-р ангид байхад орос хэлний багш өөрийн хоббигоо танилцуулая гэхэд нь манай ангийн нэг охин марк, би зоос цуглуулдагаараа бусад хүүхдүүдээс цуглуулгын хоббитойгоороо ялгаатай байсан санагдаж байна.

Сүүлд ахлах ангид орсон хойно цагаан сараар хэдэн айлаас зоос олж авсан юм. Харин тэр үед бэлгэнд ирсэн нэг түрийвч их гоё төмөр хайрцагтай байсан нь дотор нь зоосоо хадгалах сав оллоо хэмээн олзуурхаж хуучны хэдийгээ шинэ олсон хэдтэйгээ нэмээд хийчихэв. Ингээд л төмөр хайрцагтай, нэлээн ч хэдэн зоостой болж авав. Манайхан болон найзууд минь зоос олдох болгонд л надад алба юм шиг авчирч өгдөг болсон хэхэ.

Харин сүүлд танилууд болон хамаатны ах дүү нар гадагшаа дотогшоо явах тоолонд нь би тухайн газрын зоос зохисаар өнөөдрийн хэмжээнд хүрчээ. Их биш ч гэсэн надад бол харахаар их л гоё сэтгэлийн таашаал авдаг ганц хобби минь. Энэ цуглуулганд хамгийн их нь мэдээж Монгол төгрөг, хамгийн эртнийх нь 1908 оны оросын 3 рубль, манжийн үеийн зоос, 1935 оны 5 мөнгө, мөн хамгийн сонирхолтой нь 5-р Харалд хааны зурагтай Норвегийн крон, шатдаггүй франк, Румыны лев, Хятадын пэн зэрэг сонин зоос, дэвсгэртүүд бий. Нийт 32 орны 245 тэмдэгт, зоостой болсон байна.
Монгол
төгрөг
66
Евро
евро
18
АНУ
доллар
11
Хятад
юань
34
Солонгос
вон
27
Хонгконг
доллар
3
Орос
рубль
24
Синга
доллар
7
Малай
Ринггит
17
Тай
Бат
6
Вьетнам
Донг
1
Британи
паунд
4
Фолкладын арлууд
паунд
1
Швейцарь
франк
4
Латви
лат
3
Украйн
Гривня
2
Герман
марк
2
Канад
доллар
1
Энэтхэг
рупи
1
Польш
злот
1
Эстон
крон
1
Казахстан
тэнгэ
1
Швед
 крон
1
Литва
Литас/центай/
1
Чех
Корун
1
Дани
Дани оpе
1
Куба
Песо
1
Фин
Суомэн
1
Норвеги
Крон
1
Румын
Лев
1
Бусад
мэдэгдэхгүй
2
Нийт

245

Хааяа хааяахан бүгдийг нь асгаж байгаад харьцуулж үзнэ. Зарим зоосон дээрх сонирхолтой тэмдэглэгээ, хүн болон дүрсэлсэн зүйлсийг сонжиж, гүүглэдэж суудаг болсон. Мөнгөд хайртай хүн хэзээ ч бохир мөнгө авахыг хүсэхгүй, хөлсөө дуслуулж олсон мөнгөө хэзээ ч хамаагүй үрдэггүй гэдэгт би бат итгэсэн юм.

Би 16 настайгаасаа аав ээждээ туслах юмсан гэж өөрөө ажил хийхээр шийдсэн юм. Тэр үед нэг архины үйлдвэрт ачаа зөөгчийн ажил байсан нь надад бол тохирсон ажил байсан. Гэхдээ маш хүнд ажил байсан нь ажлын анхны орой нь л мэдэгдэж шантрах бодол толгойд орж ирж л байлаа. Гэсэн ч би зуныхаа амралтаар 45 хоног архины үйлдвэрт ажиллаж өглөө бүр 9 цагаас үйлдвэрийн дотор ачаа зөөж, шөнө бүр 12-04 цаг хүртэл ганцаараа чиргүүлтэй зил 130 машины тэвшийг архитай авдараар дүүргэж ажилладаг байлаа. Ингээд 45 хоног ажиллаж 8,27-нд ажлаасаа гардаг шөнөө шортныхоо карманд 141 мянган төгрөг хийчихээд шал ус болтлоо хөлсөнд нэвчсэн богино цамцаа мөрөн дээрээ тохчихоод цээж нүцгэн Хараагийн гудамжаар алхаж байсан минь миний амьдралын хамгийн амттай мөч байсан юм шиг.

Тэр цалингаараа авсан Японы пулсар фирмийн цагаа өнөөдөр ч зүүгээстэй. Ямартай ч тэр мөнгийг би нарантуул дээр үрэх гээд сэтгэл түвдээгүй л юмдаа. Магадгүй зоос цуглуулах хобби минь мөнгөний үнэ цэнийг хүндэлдэгтээ байдаг гэж бодох болж. Бусад мундаг цуглуулагчдыг бодвол цөөн, бас он дараалал, онцгой үйл явдлын гэх мэтээр төрөлжүүлж чадаагүй ч надад бол хамгийн эд үнэтэй зүйл минь. Нэг нууц дэлгэхэд саяхан нэг хүн энэ цуглуулгыг минь зургаан оронтой тооны багагүй үнээр авах санал тавьсан ч би үгүй л гэсэн. Энэ чинь миний үнэ цэнэ, итгэл үнэмшилийн минь хөлс юм шүү дээ.


Saturday, January 29, 2011

Joke of 10b


Эмч Булган хүн үзэж байна гэнэ. Өвчтөн эмээ: эмчээ та хэдтэй вэ гэж, тэгсэн Булган 23 гэтэл, Өвчтөн 46 ч сайхан нас даа.

Эр Зулаа хичээлдээ гүйж яваад бүдрээд унчихаж. Босож ирээд хувцасаа гөвөөд гүйх гэтэл Шүрээ өмнө нь зогсож байна гэнэ. Шүрээ: Зүгээрүү Зулаа гэтэл, Зүгээр өвдөгний эрүүл ажилагааг шалгасан юм гэж нохойтжээ.

Эм Зулааг яаж зүгээр байлгахав. Тэр автобусанд явж байж \явдаг л байсийн одоо мэдкү\.  Сандал олдохгүй байна гэнэ. Тэгээд хартал Эрдэнээ тэр урд сандал дээр сууцан явж байж гэнэ. Тэгээд арга сийлж хажууд нь очоод: Эрдэнээ сайна уу чи жирэмсэн эмэгтэй хүнд суудал тавьж өгөхгүймүү гэтэл: Хэн чи юу хэдэн сартай юм гэтэл: Зулаа 30 минуттай,  босоо хурдал ядарч үхлээ.

Оюунаа гэртээ ирээд гомдоллож байна гэнэ. Ээжээ алгоритмийн багш чинь тоо бодож чаддаггүй юм билээ гэтэл, худлаа битгий ярь гэтэл : нээрээ тав дээр тавийг нэмсэнээ  12 гаргаад тэгсэнээ 3-тын тооллын систем гэнээ тийм л юм бол 3х5 чинь 15 ш дээ гэж.

Эсэргүүний үлдэгдэл Алтаншагай яаж зүгээр байхав. Төмөр замын дээдийн багш асууж байна гэнэ. Нэг цуваан дахь вагоны тоо хэд байж болох вэ гэтэл мань эр инээд алдаж байгаад 41 гэж, Багш 14 байж болно суу муу гэж. Тэгсэн орой ирээд эхнэр Даваадаа хэлж байна гэнэ Даваа: чи тэнэгээ 44 гэхгүй гэтэл Шагай: ноднин хүүхэд тэгж хэлээд багшыг эсэргүүцсэн хэргээр хөөгдсөн гэсэн.

Онон Болортой ярьж байна гэнэ. Онон: Нөхөрт гарах ажилд орхоос  өөр юмаа,  ядаж цалин өгөхгүй юм гэтэл Болор аргагүй ш дээ эхний үсэг нь өөр байгаа биздээ гэж.

Хүдэрээ нууц бааранд хамгаалагч хийж байна гэнэ. Нэгэн үйлчлүүлэлч иртэл нууц үгээ гэж үйлчлүүлэгч онгоц гэж Хүдэрээ: зөв ор ор. Дахиад нэг ирэв Онгоц, Хүдэрээ: ор ор. 3 дахь нь ирээд танк: Хүдэрээ онгоц ш дээ ор ор.

Сараа бүжгийн тэмцээнд оржээ. Мэдээж Эрдэнээ шиг хав дөрвөлжин залуутай хос болж. Гэтэл шүүгч Хөөе тэр залуу ганцаараа бүжиглэхгүй хө гэж.

Даваажаргал хичээлээ зааж байна гэнэ. Сурагч Булган бос аав чинь чамшиг сурагч байгаагүй юм. Тэр ядаж хүүхдийнхээ нэрийг мартахгүй гээд өөрийнхөө нэрийг өгөхөө мэднэ гэж. Сурагч хариуд нь Ээж харин мартчихдаг юмаа тэгээд алдаагаа давтахгүй гээд дүүд Чацмаа гээд нэр өгсөн.

Эрдэнэсүрэн ээждээ хэлж байна гэнэ. Ээжээ бэлтгэлийн хувцас байхгүй би яахуу гэж. Гэтэл ээж нь: За ээж нь тэгж байгаад нэг арга олноо гэж. Эрдэнэсүрэн: Ээ юу тэгж байгаад гэж, ингэж байгаад би өнөөдөр алгебр дээр муу авчуул яахын гэж.

Шүрээ эмийн сандаа сууж байв. Арван жилийн бололтой нэг хүү орж ирээд шилээ майжин, нөгөө юу гондооом.... Шүрээ: бэлгэвч үү. Эрэгтэй юу эмэгтэй юу гэж, хүү эрэгтэй гэтэл, Шүрээ: хэдэн разтерийнх вэ гэтэл нөгөө хүү дугардаггүй. Гэтэл Шүрээ заза чамд хамгийн бага размер нь таарах байх гэжээ.

Тунгаа такси барихаар гар өргөв.  Такси шур хийтэл зогсоод хаа хүрхэв гэж. Тунгаа: 22 товчоо. Жолооч заза харин таны дагуулж яваа үнээг яах вэ гэтэл Тунгаа: зүгээр араас дагаад сажилчихдаг юм гэжээ. Такси ч удалгүй гишгээд өгч. Миль нь 100 гараад л явлаа гэнэ шүү. Жолооч нэг толиндоо хартал үнээ нь яг ард нь дагачихсан хэлээ унжуулаад давхиж байна гэнэ. Гайхаад Тунгаад хэлтэл Тунгаа: хаашаа унжиж гэж. Жолооч: баруун тийшээ. Тунгаа: Жолоочоо зүүн гар тийшээгээ дараад өг наадах чинь гүйцэт түрүүлэх гэж байна гэжээ.

Ганхараа хотод төв гудмаар алхаж байна гэнэ. Гэтэл булан тойроод эргэтэл нэг хүн нөхөнд нь нүүрээ наачихжээ. Ганхараа уурлан яадаг муу донтон бэ гээд үсртэл нь алгадаж. Гэтэл Тэр хол үсэрч унасан хүн эргэж харсанаа: Ганхараа чи яаж байгаам бэ гэсэн Эрдэнээгийн дуу байлаа. \Ганхараагийн өндөр болсонг мэдсэн үү хэхэ\

Болормаа биологийнхоо цагаан хулгана дээр туршилт хийхээр иртэл цагаан хулгана нь “идэх юм өгөхгүй бол зүүний үзүүр ч ойртуулахгүй шүү” гэсэн бичигтэй пайз бариад хагас өлсгөлөн зарласан байна гэнэ. Чи хаанаа энийг сураа вэ хэмээн гайхан амандаа үгэлтэл Хулгана: та л элдэв туршилт хийсээн байгаад би хүн шиг болчихсон гэж.

Эрдэнээ Мөрдөн байцаагчаас хурандаа асууж байна гэнэ. Нөхөр дэслэгчээ хотод сул явж байгаа циркын арсланг яаж барих вэ гэж. Эрдэнээ муурыг арслан гэдгээ хүлээн зөвшөөртөл нүднэ дээ гэж.

Профессор анаагын оюутнуудаас асууж байнаа гэнэ. Энэ ямар хүний яс вэ? Тэр хамгийн хойноос Цэвэлмаа: хамтралын гишүүний яс. Багш: Яагаад? Цэвэлмаа: үс, арьс, махаа бүгдийг нь тушаагаад яс нь л үлдсэн байна ш дээ гэж.

Ганаа цэрэгт байна гэнэ. Хил дээр харуулд явж байгаад Хятад цэрэгтэй тулжээ. Хятад цэрэг:
-Чи бууж өг гэв. Ганаа: Яагаад би бууж өгөх ёстой гэж.
-Танайх 20 мянган цэрэгтэй, манайх 100 мянга, дахиад цаана нь зөндөө цэрэг байна. Ганаа: Түй новшийг, хаана оршуулнаа.

Замын Үүдэд хотын эмч хоёр сард нэг очиж охидыг үзлэгт хамруулдаг байж. Гэрэлээ үзүүлж байна гэнэ. Эмч: Хамгийн сүүлд хэзээ сарын тэмдэг ирсэн бэ? Гэрэлээ: Таныг хамгийн сүүлд ирсэнээс хойш ирээгүй ээ.

Ээгий гэртээ алтан загас тэжээж эхэлжээ. өөрөөрөө загасаа дэгээдээд их л зугаатай байж. Гэтэл нэг өдөр загас авсан газараа их л ууртай нөгөөдүүлээ бариад иржээ. Тэгээд би эд нарыг буцаамаар байна. Сар болоход миний нэг ч хүсэл биелсэнгүй гэж.

Мөнгөнхараагийн жаахан хүү өөрийн нууц эрхтэнээ их л сонирхон ажиглаж байснаа:
-Ээж ээ, энэ миний тархи уу?
-Одоохондоо үгүй ээ. Яваандаа наадах чинь тархи болдог юм, хүү минь.

Хүдэрээ чи чинь яагаад нүдээ хөх няц болгочихов оо?
-Нинжин сэтгэлээсээ болоод.
-Яагаад тэр вэ?
-Өчигдөр нэг хүүхнийг уснаас татаж гаргаж байтал эхнэр ирээд.
-Пөөх, яасан хүний үнэргүй амьтан бэ? Хүүхнийг аль голоос авраа вэ? Сэлбээс үү? Туулаас уу? Гэтэл
Хүдэрээ: Юу л даа. Гэрийнхээ ваннаас

Сэтгэл мэдрэлийн эмч дээр Одгэрэл орж ирнэ.
-Эмч ээ, ажил дээр намайг цаг үргэлж танихгүй хүмүүс дагаад байх шиг санагдаад ер болдоггүй.
-Эмч: Энэ өвчнийг чинь эмчилж чадах юм шиг ээ...Ингэхэд та ямар ажил хийдэг хүн бэ?
Одгэрэл:  Музейн тайлбарлагч хийдэг юм аа

Нэгэн үл таних эмэгтэй нүүрэндээ баг өмсөн шөнөөр хүн айлгаж явдагы цагдаагын дэслэгч Эрдэнэ ТВ-ээр ард олонд анхааруулж байхыг Булган эмч үзээд энэ лав Бүжээ мөн дөө. Энэ хөлдүү Эрдэнээ чинь ангийнхаа хүүхдийг танихаа байжээ гээд, харин Бүжээ маань нутгийн нэр гаргах овоо гар болох нь дээ хэмээн дотороо олзуурхаж гэнэ.

Янжаа  нөхөртөө хэлж байна гэнэ:
-Захирал намайг хүүхэд төрүүлсэн гэж цалин нэмсэн. Нөхөр:
-Надад ч бас нэмсэн...
-Чамд юу боллоо гэж нэмдэг байна?
-Хүүхдээ өөрөөр нь овоглоогүй гэж.

Шөнө дунд өнгөрсөн хойно Оюугийнд хөрш нь орж ирлээ: 
-Найздаа ганжаа гучин минут зээлдүүлээч?
-Оюу: Чадахгүй ээ, би өөрөө нөхрөө хүлээж байна

Батдэлгэр гэрийнхээ хажуугийн гуанзанд үргэлж сүү авч ирж, сайхан сэтгэл гаргадаг байжээ. Нэг өдөр тогооч түүний дашмаг уруу өнгийтөл ус харагдахад,
-Чи чинь ус аваад ирээ юу? гэхэд Батдэлгэр:
-Хүүе яадаг билээ, Би дээр нь сүү хийхээ мартчихаж гэжээ.

Буянаагийн охин ээждээ гомдоллож байна гэнэ: Ээж ээ, манай нөхөр их хартай юм аа. Түүнийг араар нь тавибал намайг ална гэсэн. 
-Буянаа: За, за миний охин тайвшир. Танай аав чинь ч бас л ингэж байсан. Одоо би амьд л явна.

Анхмаа цэцэрлэг дотор түшлэгтэй сандал дээр ирж суув. Тэгтэл нэг халамцуу эр дэргэд нь ирснээ:
 -За хоёулаа унтах уу даа.
 -Анхмаа: Хүүе би чинь соёлтой эмэгтэй.
 -Хм. Хүний орон дээр суудаг соёлтой эмэгтэй байдаг юм уу?

Батчимэг хорихын хажуугаар явж байтал, торон цонхны цаанаас нэгэн хоригдол:
 - Хөөе эмэгтэй, та 2010 оны 10 сарын 27-ны орой 10 цагт завтай юу? гэж асуужээ.

Даваагаас  сургуулиа төгсөөд юу болохыг асуувал тэрээр: 
 - Хайруулын таваг болно. Яагаад гэвэл миний хойд тал дандаа дулаан, гэдэс маань байнга цатгалан, харин хүүхнүүд миний нөгөөхөөс дандаа бариастай байх болно гэжээ.

Шинээг Шарик, Банхар гэсэн хоёр нохойн хамтаар сансарт нисгэжээ. Хэсэг хугацааны дараа нислэгийн удирдах тєвєєс тушаал єгч байна гэнэ. -Шарик ємнєє байгаа улаан кнопыг дараарай, Банхар хажуудаа байгаа бариулыг доош нь дар. Шинээ чи хоёр нохойгоо хооллоод, єєр юунд ч гар хvрч болохгvй шvv.

За Хүндэтгэсэн Шинээ.
Мэдээж энэ бол нөхөрсөг шог, бас үргэлжлэлтэй. Тэр нь магадгүй 10 жилийн дараа гарах байх. Бүгдэд нь амжилт хаха.