Саяхан хуучны танил ахтайгаа уулзав. Монголд нэр хүндтэй, олны танил, гадагшаа явж галуу шувууны мах идэж үзсэн, 2 хүүхдээ америкт сургадаг өөрөө бол мэргэжилдээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Намайг анх нэгэн ӨвөрМонгол ахтай танилцуулсан, миний амьдалд өөрчлөлт авчрахад тусласан хүн байгаа юм. Саяхан урагшаа яваад иржээ, Миний анхны захирал өөрийн танил өвөрмонголынхоо урилгаар Бээжинд очиж хэд хоног амарч. Тэгээд ирээд надад нэгэн сонин дуулгав.
Урд намайг ажиллах хугацаанд миний жолооч, хэлмэрч, бас ах шиг минь явсан нэгэн өвөрмонгол хүний тухай. Захиралтай хамт залуудаа нутгаасаа гарч бээжин бараадан амьдралаа залгуулсан жирийн л өвөрмонгол одоо ч гэсэн эгэл жирийн амьдрах дуртай нэгэн. Надтай хүний амьдралын утга учир, урлаг уран сайхан, Монголчууд, өвөрмонголчууд, түүх, за бүр хүүхэн ч ярьж явлаа. Өөрөө залуудаа нэг өвөрмонгол хүүхэнтэй танилцаад ганц хүүтэй болсон нь өнөөдөр бээжингийн дунд сургуулийн 6-р ангид сурч байгаа бөгөөд тэр хүү өнөөдөр сургуульдаа гайхагдаж байгаа тухай мэдээ сонссон юм.
Сургуулийнхан нь зүгээр л Монгол гэж хочилдог гэнэ. Муулж байгаа хэрэг биш зүгээр л төрцөн амьтан гэж байгаа нь тэр гэнээ. Учир нь сургуульдаа орсоноосоо хойш математик, англи хэл 2тоо гойд бөгөөд сургуульд нь түүнтэй өрсөлдөх хүн байдаггүй, байнга л гоц оноо авч түрүүлдэг гэнэ. Мөн нахиад аялгууны хятад хэлэндээ тун сайн бөгөөд мөн тэргүүн байрыг нэг хятад хүүтэй булаацалддаг, гэртээ ирээд нанхиадаар ярихаар аав, хойд ээж 2 нь ойлгодоггүй гэнэ. Гэтэл мань ах сүүлийн 10 жил бээжинд ажиллаж, амьдарч байгаа багадаа хятад сургуульд төгссөн хүн шүү дээ. Хойд ээж гэсэн нь ийм учиртай. Ахын урьдах эхнэр нь автын осолд ороод газар дээрээ нас баржээ. Харин өвөр дээрээ авч явсан хүүгээ өөрөө биерээ нөмөрч амьд гарсан ч хүү маш муу бараг л бурханы авралаар амьд гарсан гэдэг. Өнөөдөр тэр ах маань хүүгээрээ бахархаад Монгол хүний зангаар жаахан юм уугаад сэтгэл нь хөөрч хуучилсан нь энэ.
Бээжингийн өмнөд 4 дүүргийн нансанхуанд амьдарч байгаа жирийн л өвөрмонгол айл. Тэр жил намайг нэг арьсан дээрх Чингис хааны зурагтай сувенир өгч явуулахад жигтэйхэн баярлаад гэртээ хадсан байна гэсэн. Намайг байх ахуйд хэлж асан. Шинэбаяраа чи бол сайн залуу, ухаантай ч залуу гэхдээ чи хүн загнаж дарга болох болоогүй, чи хүнд загнуулж чаддаг болсон хойноо чи хүн загнаж сурнаа гэж хэлснийг нь одоо ч санаж байна. Одооны эхнэр нь манай компанид тогоо ч, нөхөр нь жолооч хийгээд амьдраад л байдаг юм. Ганц хүү нь эрдэнэ нь болсон амьтан.
Өвөрмонголчуудыг бид муулаад л байдаг. Уулын мод урттай богинотой гэгчээр тэр дундаас нь сайнтай нь олж нөхөрлөсөн мэт санагддаг. Надтай хамт2 өвөрмонгол залуу, нэг бүсгүй хамт байсан бөгөөд 3 уулаа пиво уухаараа Монгол, Улаанбаатар гоё уу гэж надаас чинь сэтгэлээсээ асуудагсан. Гэтэл тэд бас тэнд Монгол гэсэн нэрийг гаргаж л явдаг байх нь.
No comments:
Post a Comment