Ер нь ээждээ хайргүй хүн байдгүй байхаа. Урд байдаг байхдаа утсаар ярих тоолонд хоолой чичрээд байдаг байж билээ. Ижийгээ дуурайж төрчихөөд өөрт нь хайртайгаа хэлэхгүй бол алдас биздээ. Анх 3-р курсэд байхдаа ижийгээ хэзээ ингэж хөгширөө вэ гэж гайхаж харж билээ. Оюутан болж хотод ирсэнээс хойш цөөхөн гэртээ харьсан, тэр хооронд л ээжийн минь нүүрэнд үрчлээ суучихсэн юм шиг санагддаг. Урд нь дандаа хамт байсан болохоор гадарладаггүй байсан байх л даа.
Би охидод, хорвоо дэлхийд, хайр сэтгэлдээ, найздаа, чулуунд гээд зөндөө их шүлэг бичиж байсан ч ээждээ зориулж хэзээ ч шүлэг бичээгүйг, бичиж чадахгүй байгаагаа өнөөдөр л ухаарлаа.
Хорвоо өөрөө бурхан болоод ийм мундаг зохицуулж чаддаг байхаа. Хорвоогийн жамаар хийгдэж байгаа бүхэн бурханы хүслээр болж байгаа юм шиг.
Миний намхан ижий надад уурлаж чаддаггүй. Ганц удаа ч гэсэн ээждээ зориулж үүнийг бичлээ. хүмүүс ээжийгээ баярлуулж жаргаадаг л юм гэсэн. Хүү нь сайн явж л ижийгээ баярлуулья даа.
Ээжээ та хүүдээ гомдоггүй биздээ
Хүү чинь уул өргөж таныхаан ачыг хариулах гэж
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү.....
2009,10,07 УБ хот

No comments:
Post a Comment