Нөхөрлөлийн тухай, найзуудынхаа тухай жаахан бодох зуураа хуучны зургийн цомгоо гаргаж баахан суув. Алтнаас ч үнэтэй арван жилийн үеүүдийн баахан зураг үзэж явтал ангийн төгсөлтийн монтажны зураг таарав.
Манай анги 32 хүүхэдтэй, 8 банди, 24 охинтой байж, Мат, физикын гүнзгий гэж байгуулагдсан ч сургуулийн урлаг, соёл, спорт, сурлагын хамаг сайчуул нь орчихсон юм шиг. Юм бүхэнд түрүүлдэг тэр үедээ л од анги нь байлаа. Яахав хөөрхий сумын төвийн нэг сургууль шүү дээ. Ямар ч байсан 8р ангиасаа хойш төгстлөө Сэлэнгэ аймагт физик, мат, газарзүй, түүх, нийгмийн ухаан, англи хэл, биологиор манлайлдаг, айлгадаг, аймагтаа эхний байр булаацалддаг сургууль, анги байлаа.
Булган англи хэлээр, Эрдэнээ мат, Давака түүх, нийгэм, Болормаа биологи, би физик, iq, газарзүй, мэдээлэл зүй зэргээр бэлддэг универсал нөхөр байлаа, бид хэд л Сэлэнгэд эхний байруудаас буудаггүй байлаа, би харин эд нараасаа муу нэг л удаа хоёр олимпиадад 3т орж байсан удаатай. Надаас бусад нь улсад үздэг гарууд байлаа. Бид нарын ихэнхийх нь дүү нар бас нэг анги, тэгээд төгссөн хойно ч гэсэн бид нарыг багш нар магтаж жишээ татдаг байсан гэж дуулдсан, анги даасан багш минь хүртэл миний төгсөгсөн төгсөлтүүдээс хамгийн шилдэг, мундаг, сайн хүүхдүүд нь та нар байж гэж ярьж байсан.
Одоо харин бүгд тал тал тийшээ салан одож дээ, Оюунаа МУИС-ыг компьютерийн инженеэрээр төгссөн, одоо маамуулсан байх \Монтажны хамгийн захаас эхлэв\, Онон мэргэжлээрээ станцад ажиллаж байгаа, Ганаа тисийн геологийг төгсөөд мэргэжлээрээ хөдөө гадаа явж байдаг ажилтай, эхнэр нь ангийн охин Болор шүү дээ, мань хүн одоо Улаанбаатар их дэлгүүрийн маркетинг дээр ажиллаж байгаа, Давака сумандаа багш, Гэрэлээ Замын Үүдэд мэргэжлээрээ, Цэвэлмаа хүүхэд гаргаад гэртээ байгаа, Зулаа анагаахаа төгсөөд Чингэлтэйн өрхийн эмнэлэгт, Сараа хаана байгааг мэдэхгүй байна, Булган сумандаа эмчээр ажиллахаар очсон сурагтай, Бүжээ СодМонголын маркетинг, Эрдэнээ тавантолгойд, Батжий хера-д мэргэжлээрээ, Даваа Сэлэнгэд уурхайд мэргэжлээрээ уурхайн маркшейдер хийж байгаа, Энхзул анагаахаа төгсөж байгаа биз \анагаахын нөхдүүд ямар сурч ханах биш\, Хүдрээ бас мэргэжлээрээ станцад ажиллаж байгаа, Болормаа биологоор МУИС-даа толгой сурлагатай байсан, нөхөрт гарч маамуутай болсон, Чаагий тисийг барилгын инженерээр төгсөөд одоо энд тэнд барилга дээр хашрааж явдаг биз, ажил нь их бүтэмжтэй сайн яваа, Шагай төмөр замын инженерээрээ төгсөөд Шандад зам дээрээ ажиллаж байгаа, Шүрээ Монгол эм импекст мэргэжлээрээ, Янжаа сумандаа ажиллаж байгаа дуулдсан, МУИС-ыг эдийн засгаар төгссөн юм, Хараа хотод, Оюу Дарханд байгаа сурагтай, Одгэрэл нарын сургийг сонсоогүй удаж байна, Тунгаа нөхөрт гарч хүүхэдтэй болоод гэртээ байгаа \ гэр нь манай яг дээд давхарт байдаг тэндээл байгаа байхдаа\ Анхмаа хотод нэг газар ня-бо хийж байгаа гэнэ, Буянаа, Батдэлгэр нар Хараад, Мөөгий өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа сурагтай, Эрдэнэсүрэнг бас хаана юу хийж байгааг мэдэх юм алга. Аан тийм ганц сурсаар байгаа нь Ээгий юм байна, Бидний 32 нөхдийн 8 нь сургуулийн хүндэт самбар дээр бичигдэж, нэг нь төрөлх сургуульдаа багшилж байна. Эмч, эм зүйч нар 7, төрөл бүрийн инженер 9, бизнес эдийн засгийн 8, биологи, байгаль хамгаалалын 2, багш 1, бусад мэргэжлээр 5 гээд олон салбарт хүч үзэж яваа юм байна.
11 нь аав ээж болж бараг 20-иод нь эхнэр нөхөрт гарсан байх, бүгд тоо бодож сураагүй ч бүгдээрээ л аав ээж болно гэсэн энэ дээ. Бүгд л тал талд, сурсан мэдсэнээрээ ажиллаж хөдөлмөрлөж амьдралын мөр хөөгөөд эх орныхоо арван зүгт салан оджээ, Тэд маань сайн сууж, ажил төрөл нь бүтэж л яваасай даа, хэн хэндээ тус дэм болж чадахгүй ч сэтгэлээрээ бид нэг анги байсаар л байгаа. Төгсөөд 10 жилийн дараа уулзая гэсэн байна, хэдийн нь 6 жил нь талийжээ. 4 жил ч юу байхав дээ, 24 хүрсэн бид бие биенээ хамгийн сүүлд уулзацгаасан 18 настайгаар нь төсөөлж яваа даа. Уулзах тэр өдөр цагийг хоног тоолон хүлээмээр. Нэг бодлын тэр үеийн 18таараа бие биенийхээ зүрхэнд үүрд байх нь дээр ч юмшиг нэгэнт л хэзээ ч бүгдээрээ цуглаж чадахгүйгээс хойш.
Багш бидэнд хатуурхадаг байсан ч тэр бүх хэлсэн, зөвлөсөн нь амьдрал дээр үнэтэй зөвлөгөө байсаныг бид яахан мэдэх билээ дээ, Бидэнд хамгийн сүүлд дуулж өгсөн насны хань гэдэг дуу нь одоо ч надад тод санагддаг юмаа. Ангиас хос гарвал ангийнхаа зургийн цомгийг бэлэглэнэ гэж байсан Ганаа, Болороо 2т өгөх байхаа, Хуримаа хийж албан ёсоор урина биз,
Хамгийн сүүлийн хичээл математик ороод, бүх охидууд тэр байтугай зарим банди нар нь уйлж билээ, Оюунаа парчикан дээрээ бүгдийнх нь гарын үсгийг аваад л. Хонхны баяраа сургууль дээрээ хийчихээд орой нь багшийндаа очиж тэмдэглэсэнийг бодоход даруухан байждээ, Ангиараа хийсэн дугуйтай аялал, хонхны баярын аялал, 9-р ангийн намрын ажил гэж төмс хурааж төмсний тариалан манаж хоносон 14 хоног гээд л бүгд тэр үеийн үнэхээр сайхан мөчүүд байждээ. Хоёр хоёроороо учраа олцгоож эхэлж байсан санагдана, Төгссөний зун ангийн 8 бандийн 7 нь ангийнхаа 7 охины араас гүйдэг байсан санагдана, хэхэ бүгд орой нар шингэхтэй уралдаад л зэрэг гарч ирж цуг явцгаадаг байсан. Миний бодлоор хоёр ч хос гарах боломжтой байсан юмдаа хэхэ, Мэдээж зөндөө нууцхан дурлалууд байсан байхөө,
Оюутан болцгоогоод намар нь талбай дээр уулзахад л 17 хүүхэд ирсэнээс хойш тэрнээс олон хүүхэд цуглаж байсан нь ховор байхаа, Чаагийн, Тунгаагын ээж нас барахад бараг 20 орчим нь цугласаныг эс тооцвол.
Болдог бол бүгдийг нь нэг цуглуулахсан, Хараа голынхоо эрэг дээр майхан барьцгаагаад, гитар дарж дуулан, хуучны үеэ ярилцаж нэгхэн ч болов өдрийг амьдралаас тасарч өнгөрөөхсөн,
Хүнд найз нөхөд гээд өөртөө итгэлтэй тоолох хүн цөөхөн байдаг бололтой, хар багаасаа нөхөрлөж өссөн эд нараас л одоог хүртэл нөхөрлөж байгааг бодоход нэг учир байгаа байхаа. Дэндүү давчуу бидний хоосон энэ ертөнцөд хааяа нэг зогсож байгаад, гүнзгий амьсгаа аваад найз нөхдөө нэг эргэж дурсмаар.
1 comment:
nzuudaa ergeed neg uulzya l da bi ta hediig mash ih sanaj bna.bvgd l sain yawj bg gedgiig medeed yamar ih bayarlaj bna we. manaihan ih mundag hvmvvs dee. nz ni ta bvhnii heniig ch irsen surguuli deeree tosood l ugtaad awna ta bvhniig sur deeree oluulaa irwel bi shawi nartaa baharhan yarimaar bna shvv dee.neereeminii medehiin shvree mani eej bolson hvvtei bolson shvv. nzuudaa bi ta nart hairtai shvv.
Post a Comment