Monday, February 22, 2021

Сүүлийн мөр

 Амтархан уншсан номны

Сүүлийн мөр, хуудас шиг 

Аяаа миний үзсэн 

Зурвас төдий насны минь 

Алдаа оноо, уужим сэтгэлийн 

Аль алинийг нь багтаасан 

Алдрайхан хонгор насны минь 

Амин сүнс минь 

Шүлэг минь би чамдаан 

Үүрд үлдсэн шүү сэтгэлдээ 

Шинийг хайж үзээгүй 

Үнсээд салаагүй насны минь учрал 

Үе үехэн зүрхний мухраа ухаж 

Өөрөөн өөртөө гуниг нэмэх 

Хэзээ нэгэн цагт би 

Болор цомын тайзнаа 

Чамтайгаан би дахин учрана 

Чамайгаан би дахин дуудна...











Monday, January 4, 2021

“Зүрхний уяа”

Шүүдэр сондрох өвсөн шугуй
Шөнийн талдаа өдөн нөмрөг
Ханийн болзоонд намайг дуудаад
Хайрын шивнээ үндэс сэрээнээ
 
Замбуулинд учрахгүй байх аргагүй
Залуу нас дурлалын дуу минь
Ганцхан мөч ч холдохын аргагүй
Гал халуун зүрхний уяа
 
Энх мэндийн дуунд уяраастай
Эргэх хорвоо үүрдийн минь заяа
Нялх цэцгийн хатан бүүвэйтэй
Номин дэлхий хайрын өлгий
 
Замбуулинд учрахгүй байх аргагүй
Залуу нас дурлалын дуу минь
Ганцхан мөч ч холдохын аргагүй
Гал халуун зүрхний уяа
 
Насан туршийн амьдын жаргал
Наран аялах алсын цараатай
Үрээ бүүвэйлэн өсгөх чөлөөнд
Үйлс тэтгэн үржин дэлгэрээстэй

Замбуулинд учрахгүй байх аргагүй
Залуу нас дурлалын дуу минь
Ганцхан мөч ч холдохын аргагүй
Гал халуун зүрхний уяа