Wednesday, January 8, 2025

***

Цэнгэг булаг ундрахын өмнө

Шавар булингар гарахаас яах вэ.

Цээж дотор ариусахын өмнө

Шаналал зовлон туулахаас яах вэ.

Цэцгийн нүдэнд зангирсан нулимс

Шанзны чавхдас хөглөө ч бил үү.

Цэвэрхэн цаасанд дуссан бэх

Зэнгийн хөрөг болоо ч бил үү.

Сүүлчийн навчийг хийсгэх салхинд

Анхны борооны үүл айсуй.

Сүсгийн цагаан сүүгээ өргөж

Амьдрал чамдаа биширмү би.


П.Бадрал #АгнистынГэгээ