Thursday, February 6, 2025

Ice Top - Тань руу нүүж явна

Наран саран ээлжилсээр ээжийн минь насыг нэмээ юу
Санан санан хүүгээ бодсоор нойроо хасан сэрээ юу
Бурхан тэнгэр хайрхан даа сүүгээ өргөн шивнээ юу
Буян нүглийг яалтай гэж үүрээр бөртийж уйлаа юу
Уучлаарай хүүгээ
Уучлаарай хүүгээ
Ухаангүй тэнэгхэн хүүгээ уучил ээжээ ээжээ
Урмыг чинь хугалж байсан бол өршөөгөөрэй
Ариун сайхан сэтгэл тань диваажинд хүргэх зам
 
Шүүдэр буусан өглөө шүлэглэн өнгөрлөө
Шүтээний хатан ухаанд ижий таныг өргөлөө
Ур ухааны ундарга Усны долгион мэт урлана
Уужуу бодлын ухааралд увдист хүмүүний дээд та
Хан буурал хорвоогийн хамгийн сайхан үгсийг
Харамгүй тандаа хэлсэн ч энэ сэтгэл зүрхэнд багадна
Хайрын энтэй үрдээ гээд халамж ухаарлаа тээгээд
Хатан эхийн минь хамгийн нандин бүхэн сэтгэлд багтана
 
Амьд бурхан эжийдээ очъюу
Алсын газрын зэрэглээнд уусъя аа
 
Эх дэлхий намайг дааж явна
Энэ хүн төрөлхтөн бүгд түүн дээр амьдарч, түүн дээр ухаарч, бас учирч хайрлаж, халуун дулаан хайранд умбаж шинэ хүн төрлөө
Ээжээ хүү нь эрээ цээргүй үг хэлж
Элдэв хоронд орон сорж амьдралд одоо алдаж яваа ч хүн байх ёс зүй, хүний хайрлах сэтгэл, халуун хайр, энэрэл ухаарал, хайртай хүн цөм бий
Ээжийн минь ээж, бид бүгдийн ээж
Дэлхий ээж минь ариухнаас ариухан
Сүү шиг цагаахан сэтгэлтэй, дээлтэй бурхныг өлгийдөж авсан
Үр хүүхдийнхээ төлөө дээжээ өргөж мөргөдгийг нь
Дэндүү их залбирдгийг нь буурал ээжийнхээ төлөө бурханд би залбирна
Үрээс үрд үрийн үрд танаараа би бахархана
Бурхдад би залбирна
 
Амьд бурхан эжийдээ очъюу
Алсын газрын зэрэглээнд уусъя аа
 
Хүсэл мөрөөдөлтэй минь бүтээж хүүгээ та
Хүний зэрэгт хүргэсэн өлмийд нь сөгдье
Хүүгийнхээ та минь илчит наран
Хүч тэнхээ нэмнэ гэрэлтэх саран
Хайрласан хайр минь ээжийн минь хайр
Хайрласан сэтгэл минь ээжийн минь хайр
Хайрласан хүсэл минь ээжийн минь хайр
Хайрласан мөрөөдөл минь ээжийн минь хайр
Миний ээжийн тэвэр дүүрэн гурван үртэй хүн
Ижилгүй сайхан гурван үрдээ ив ижилхэн хайртай билээ
Зулай дээр нь гишгэн төрсөн ахан дүүс болсон болохоор
Зөв уяхан ээждээ бид бүгдээр хайртай билээ
 
Үүрийн туяа тусахад үдшийн бүрийг асуухад
Үлэмжийн тансаг тод од үлгэрийн мэт гэрэлтэж
Зүүднээсээ сэрмээргүй зүглэж танаас холдмооргүй
Зүг бүрийн очих цэгт хүргэх хэмнэл таслахгүй ээ
 
Амьд бурхан эжийдээ очъюу
Алсын газрын зэрэглээнд уусъя аа