Friday, June 10, 2011

ДИВААЖИН

Vхээд төрөх диваажингийн орон
Vvлнээс дээш бий гэлцэнэ
Vнэн ч бай, худал ч бай тэр яахав
Vхэхийн тэр цагт харин,

Залууд хийсэн vйлийн vрээр
Замбуулингийн тэр диваажинд биш
Энэ биеэрээ эдэлж дуусах
Эрлэг тамд нь очих байлгvй


Алтан дэлхийн диваажин гэж
Аргагvй vнэхээр байдаг бол
Амралтын "путевк" олоод
Арын хаалгаар нь очих юмсан

Очихгvй ч гэсэн яахав
Орноосоо нэг хармаар байна
Ондоо хvнд ацаглах гэлгvй
Орж нэг vзмээр байна

Ханандаа тольтой, шаландаа хивстэй
Хааны цагаан ордонд сууж
Гvйдлийн галтай, крантны устай
Нvvдлийн биш байнгын сууцанд

Хамаг хоол нь витаминаар цэлэлзэж
Халбага сэрээ нь никлээр цайвартаж
Гэрийн хэрэгсэл нь тоосгvй гялалзаж
Гэргийн нь нvvр тос даагаад

Гэмгvй нөхдийн дуудлагаар
Гэрийн утас нь гэнэ гэнэ дуугарч
Гэгээн цонхоор нь саран авхай
Гэтэж харсаар сэмхэн гөлөлзөнө

Хурал баяр хоёрт айргийн тавтай,
Худалдаа vзвэр хоёрт арын хаалгатай,
Хураасан буян, ходоод хоёрын хvндэд
Хөнгөн тэрэгний нум хотосхийдэг тэр газарт

Хуурай газрын диваажин гэж байна уу?!
Хаана байна тэр, диваажин?
Хагархай цоорхойгоо нөхөж өмсөөд
Хатсан талхаа хувааж идээд
Харанхуй vvрээр ажилдаа шогшиж

Халагдаж өөр газрын хаалга тогшоод
Баярын vеэр мөнгө ховордоод
Балга архи аманд ч vгvй, хамарт ч vгvй
Байцааны шөл, дэмий яриа хоёроор хооллож

Vхсэн ч байсан Алтан-Өлгий гэдэг
Vхээрийн газар ирэхгvй
Төрсөн ч гэсэн дийд дийд гэдэг
Төмөр тэрэг хэрэглэхийн золгvй

Өлсөвч сэтгэл цагаан явах
Өвдөвч ухаан саруул байх
Vй тvмэн хvний шоргоолжины дов шиг
Өрх гэрvvдэд диваажин байна уу?

Хаа байна тэр диваажин?
Харанхуй тvнэрсэн шөнийн цагт
Халуу дvvгсэн хөнжлийн доор
Хатан төмөр пvршийг нажигнуулан
Хангайн согоо шиг охидыг янцаглуулан

Зангирсан багтарсан хvслийн ертөнцөөр
Залуу биеэр сэлэхvйд
Замбуулин хорвоод хамгаас vнэтэй
Заяасан биеийн заар ханхлах vед

Ээ дээ, энэний төлөө төрсөн гэж
Эр нь зvтгэж, эм нь мэхийж
Элбэг баяны туйлд хvрдэг
Энэ хавьцаа диваажин байна уу?

Хаа байна, тэр диваажин!
Хааны цагаан ордонд суусан ч
Хань нөхдөөр ганцаардахын зовлонтой
Хатсан талхаа хувааж идсэн ч

Хамаг насаар өлсөхийн зовлонтой
Халуун залуу найрагчийн сэтгэлд
Хаалттай дуугаа нуухын зовлонтой
Харанхуй тvнэр шөнийн цагт

Хардан сэрдэхийн зовлонтой
Оногдсон зовлонгоо умартаж
Орос архины бөглөө мулталж
Одоохон би диваажинд явлаа

Давай, хорин найман төгрөг
Даруулганд нь хоёр хэрчим хиам
Даруйхан явъя, диваажин руугаа

Р.Чойном

2 comments:

sss said...

vneheeer gegeereh choinom guiad bayrlah shig uurlah shig bollooo aguu shvv mongold iim master bsan gj bodohoor...

Anonymous said...

Ali ert ter jivaaning haana bdgiig medchihsen hun shig sanagddag shuu