Алтан шаргал намраар
Аальхан хонгор зангаар
Сурагчийн ширээн дээр
Сургуулийн буланд
Сэм сэмхэн харц тулгарч
Сэхүүн занд үг ч солилгүй
Чамайг гэсэн олны дунд
Чамайг гэх бас нэгэн байя гэж бодоогүй юмаа
Гэхдээ л
Учрал заяаж хамт амьдарч
Ухаан заяаж хамт жаргаж
Ухаан заяаж хамт ч бас зовсон
Уртаа холын бодол минь тэнэг байж
Ухаан бас дутсан хүйтэн намраар
Сүүлчийн үнсэлтээ ч хэлэлгүй
Өнөөдрийг хүртэл явсан болохоор
Өр сэтгэлдээ дараатай л явсан юм байна.
Баяртай
Чамайг авсан арван долоон насаа
Чамд л тээглэсэн хурын үүлийг
Чамайг гэсэн гэнэн тэнэг, нандин хонгор бүхнээ
Үүрд энд нь орхиё.
No comments:
Post a Comment