Monday, September 22, 2025

Миний амьдрал

 Тэнгисийн эрэг дээр би ганцаараа

Тэртээд цахлай шувууд дуулсаар

Далайн давалгаан намуухан аялгуунд бүүвэйлэгдсэн

Сэтгэлээ би аргаданхан байна

Зүүд шиг амьдралыг хүсэхгүй бэрх

Хүмүүний орчлонгоос уйдаагүй

Цаг нь болохоор хясаалж аниргүй явах болно

Өөрийгөө тайтгаруулж явна аа

Энэ л дуугаа дуулсаар явна аа


Энэ амьдралын аясаар явахгүй

Энэ амьдралыг аргадахгүй

Энэ амьдралын сайхныг олж харсан

Энэ амьдрал эгэл биш ээ

Эгэл амьдралаас өөрийгөө би мэдэрсэн


Хатаж хатгахыг мэдэхгүй

Гуниж гуньдаж явахыг хүсээгүй

Хамжааргүй байхыг хэзээ ч бодож явсангүй

Тиймдээ ч би тайван байна

Тиймдээ ч би жаргалтай байна

Бусдыг би гомдоож яваагүй

Надад тийм хүсэл огтхон ч байхгүй

Хүмүүний орчлонд ирээд буцсан энэхэн агшиндаа

Дуулсаар бас дүүлсээр явна аа

Дуулсаар бас уйлсаар буцна аа

Monday, July 28, 2025

Бодрол

 

Яруу найрагч хүн

Тэмдэглэлийн дэвтэрээ хэн нэгэнд үзүүлэхээс илүү хүндэтгэл гэж байдаггүй

Тэгвэл би одоо таньд өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрээс бодрол таталбараа уншиж сонсгоё

Найман сарын бороонд навч уйдна

Уйдахдаа урдын мөчрөө дарна

Дарлаа дарлаа гээд гудайх нь юу байхав дээ

Дараах хаврыг үзэхгүйдээ л гундана

Яах аргагүй өтөлж байна аа гэдэгээ

Намар л их мэдэх юмдаа Найр найрын үнэрт өвгөн шувуу

Өвгөн шувууг сонсоход тэнгэрт харуулдана

Харуулдсан тэнгэрийн чандаас хазаарын тоногшиг

Долоон бурхан шаргина

Жаргалтай найрыг холоос сонсох сайхан байдаг юм

Миний өмнүүр салхи хөврөнө

Хөөрсөн аашинд нь хамхуул хэлмэгдэнэ

Хэлмэгдсэн хамхуулд хөшөө босгохгүй

Хээрийн салхи наранд цаазлуулна

Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэн шүү

Ширмэн тогоогоо хаваржаанд мартчихаж

Мартсан биш бэр нь завшлаа

Завших завшихдаа бүр зуны гурван сар бүрхээрийн гандтал салхилжээ

Болж өгвөл ойрхоноос эхнэр авмааргүй юм байгаа юм

Илүү гэрийн халтар ханыг

Том хөхүүр дарна

Дарагдсан ханын толгой

Шийрээ тийрнэ

Тийрсэн хөх бургас хүн байсан бол

Тамгын найран дээр гүүнд агсарна даа

Жаргалыг ойрхоноос цуглуулсан хүн

Ардын дууг амарчилж аялдаг юм шиг санагддаг

Тэвчэж чадаагүйдээ л би тэнэг

Тэнэглэснээ мэдээд өөртөө элсэн

Элж байгаагаа мэддэгсэн байсан

Ингэж дотроосоо амархан өтлөх ч байсан уу үгүй ч үү яаж мэдэх билээ

Өөр өөрийгөө өрөвдөөд уйлж байгаа хүнийг аргадах үг олддоггүй юм

Хар чийгэнд мөнгөн баавар харлана

Харласан хазаар норсон чөдөртэй ижилхэн

Ижилхэн хар харын дундаас их цагаан гэгээг морин дэл дээгүүрээ эрнэ

Би ганцаардахдаа чөтгөрийг хүртэл хань татдаг юм

Дуу алдан жингэнэсээр хөршийн хонх

Хонхны гуйлтаар хаалга онгойсонгүй

Онгоохгүй хаалганы хатавчыг сахин

Оройтсон хүргэн нь гэгээнээс ичихдээ гэртээ харьчихлаа

Нэг л өглөө ханьдаа байтугай бурханд ч гологдох өдөр гарна даа

Үүр цүүрээр охин минь яргаллаа

Яргалах ч юу байхавдээ хар дарлаа

Хар дархад нь хазаарын амгай үнэрлүүллээ

Хаана яваа юм бол миний аавын адуу

Би аавынхаа бүсийг дэрлэж

Ээжийнхээ өвөрт эрхэлж байхдаа мангасыг хүлээдэгсэн

Хорвоо гэж эрээвэр хураавар бодролууд

Намайг цас мэт дарахыг нь яана гээч

Миний бодрол


Ш.Гүрбазар


Thursday, February 6, 2025

Ice Top - Тань руу нүүж явна

Наран саран ээлжилсээр ээжийн минь насыг нэмээ юу
Санан санан хүүгээ бодсоор нойроо хасан сэрээ юу
Бурхан тэнгэр хайрхан даа сүүгээ өргөн шивнээ юу
Буян нүглийг яалтай гэж үүрээр бөртийж уйлаа юу
Уучлаарай хүүгээ
Уучлаарай хүүгээ
Ухаангүй тэнэгхэн хүүгээ уучил ээжээ ээжээ
Урмыг чинь хугалж байсан бол өршөөгөөрэй
Ариун сайхан сэтгэл тань диваажинд хүргэх зам
 
Шүүдэр буусан өглөө шүлэглэн өнгөрлөө
Шүтээний хатан ухаанд ижий таныг өргөлөө
Ур ухааны ундарга Усны долгион мэт урлана
Уужуу бодлын ухааралд увдист хүмүүний дээд та
Хан буурал хорвоогийн хамгийн сайхан үгсийг
Харамгүй тандаа хэлсэн ч энэ сэтгэл зүрхэнд багадна
Хайрын энтэй үрдээ гээд халамж ухаарлаа тээгээд
Хатан эхийн минь хамгийн нандин бүхэн сэтгэлд багтана
 
Амьд бурхан эжийдээ очъюу
Алсын газрын зэрэглээнд уусъя аа
 
Эх дэлхий намайг дааж явна
Энэ хүн төрөлхтөн бүгд түүн дээр амьдарч, түүн дээр ухаарч, бас учирч хайрлаж, халуун дулаан хайранд умбаж шинэ хүн төрлөө
Ээжээ хүү нь эрээ цээргүй үг хэлж
Элдэв хоронд орон сорж амьдралд одоо алдаж яваа ч хүн байх ёс зүй, хүний хайрлах сэтгэл, халуун хайр, энэрэл ухаарал, хайртай хүн цөм бий
Ээжийн минь ээж, бид бүгдийн ээж
Дэлхий ээж минь ариухнаас ариухан
Сүү шиг цагаахан сэтгэлтэй, дээлтэй бурхныг өлгийдөж авсан
Үр хүүхдийнхээ төлөө дээжээ өргөж мөргөдгийг нь
Дэндүү их залбирдгийг нь буурал ээжийнхээ төлөө бурханд би залбирна
Үрээс үрд үрийн үрд танаараа би бахархана
Бурхдад би залбирна
 
Амьд бурхан эжийдээ очъюу
Алсын газрын зэрэглээнд уусъя аа
 
Хүсэл мөрөөдөлтэй минь бүтээж хүүгээ та
Хүний зэрэгт хүргэсэн өлмийд нь сөгдье
Хүүгийнхээ та минь илчит наран
Хүч тэнхээ нэмнэ гэрэлтэх саран
Хайрласан хайр минь ээжийн минь хайр
Хайрласан сэтгэл минь ээжийн минь хайр
Хайрласан хүсэл минь ээжийн минь хайр
Хайрласан мөрөөдөл минь ээжийн минь хайр
Миний ээжийн тэвэр дүүрэн гурван үртэй хүн
Ижилгүй сайхан гурван үрдээ ив ижилхэн хайртай билээ
Зулай дээр нь гишгэн төрсөн ахан дүүс болсон болохоор
Зөв уяхан ээждээ бид бүгдээр хайртай билээ
 
Үүрийн туяа тусахад үдшийн бүрийг асуухад
Үлэмжийн тансаг тод од үлгэрийн мэт гэрэлтэж
Зүүднээсээ сэрмээргүй зүглэж танаас холдмооргүй
Зүг бүрийн очих цэгт хүргэх хэмнэл таслахгүй ээ
 
Амьд бурхан эжийдээ очъюу
Алсын газрын зэрэглээнд уусъя аа
 
 
              

Wednesday, January 8, 2025

***

Цэнгэг булаг ундрахын өмнө

Шавар булингар гарахаас яах вэ.

Цээж дотор ариусахын өмнө

Шаналал зовлон туулахаас яах вэ.

Цэцгийн нүдэнд зангирсан нулимс

Шанзны чавхдас хөглөө ч бил үү.

Цэвэрхэн цаасанд дуссан бэх

Зэнгийн хөрөг болоо ч бил үү.

Сүүлчийн навчийг хийсгэх салхинд

Анхны борооны үүл айсуй.

Сүсгийн цагаан сүүгээ өргөж

Амьдрал чамдаа биширмү би.


П.Бадрал #АгнистынГэгээ