Monday, July 28, 2014

Залуу нас дууслаа даа

Хүн болж томоожих юмсан
Хүслийнхээ үзүүрт хүрэх юмсан
Гунигаар биш баясгалангаар
Мөрөөдлөөр биш зорилгоор
Зүүдээр биш ухамсараар
Зөрүүдээр биш ухаалгаар

Залуу насны хаалгыг
Чангаар тогшиж орсон шигээ
Идэр насны өрөөрүү
Агсам тавьж ормоор байна,

Залуу нас чи жаахан л хүлээчих
Яруу найрагчид чамайг зогсоож үзэхсэн гэж
Залуу насныхаа аагаар
Ус тэвэрч насаа ч үйж байсан

Залуу найрагчид бас
Бүсгүй хүний төлөө
Зарим найрагчид бас
Хундага дарсны төлөө

Залуу насаа үрж
Бадаг шүлгээ зориулж
Зарим найрагч бүр
Амь насаа зольсон нь

Залуу нас чамайг
Үүрд өөртөө үлдээх гэж
Зарим насыг үл тоосондоо
Үгээ хэлсэн нь тэр

Үнэхээр л шувууны сүүдэр шиг ажээ чи
Үзээд л өнгөрөх амьдралын
Зуурдхан гялбаа нь
Зузаан дурсамж нь чи л байж

Насны тоогоор залуу хөгшинг
Хэмжиж үзээд халаглах гэсэнгүй
Ухааны зузаанаар чамайг
Өөртөө л уг нь наах гэж

Ойртох тусам холддог
Ухааны мянган цараа шиг
Омголон загнах тусмаа
Уярч сөгддөг орчлонг

Өөртөө л үлдээх гэж би
Өнө удаан бичээгүй
Утга дүүрэн хэдхэн мөрөө
Учирлан байж бичив

Омголон зөрүүд явсан бол
Өршөөнө буй заа
Олонтойгоо явсан өдрүүдийг минь
Өглөг мэт авна бизээ

Чамаас би насаа харамласангүй
Чамаас би дурсамжаа харамласангүй
Чамаас би найргаа ч харамласангүй
Чамаас би ухаанаа л харамланам


No comments: