Friday, February 15, 2013

Ганцхан удаа

Ганцхан сайхан шүлэг тэрлэхсэн
Гарцаагүй үнэнийг, ганцхан учгийг нь олохсон
Дөрөвхөн мөр ч бай түүнийгээ би
Зөвхөн чамдаа л зориулж тэрлэхсэн

Чамтайгаа ганцхан удаа ч болов уулзахсан
Чамтайгаа ганцхан удаа ч болов инээхсэн
Чамтайгаа ганцхан удаа ч болов алхахсан
Чамтайгаа ганцхан удаа ч болов уйлахсан

Чамтайгаа ганцхан удаа хэрэлдэхсэн
Чамтайгаа ганцхан удаа муудахсан
Чамтайгаа ганцхан удаа зүггүйтэхсэн
Чамтайгаа ганцхан удаа согтохсон

Чамдаа ганцхан удаа алгадуулахсан
Чамдаа ганцхан удаа зэмлүүлэхсэн
Чамдаа ганцхан удаа гомдохсон
Чамдаа ганцхан удаа уучлуулахсан

Чамдаа ганцхан амьдралаа зориулахсан
Чамдаа ганцхан биеэ зориулахсан
Чамдаа ганцхан сэтгэлээ зориулахсан
Чамдаа ганцхан бүхнээ зориулахсан

Чамайгаа ганц үнсэхсэн
Чамайгаа ганц энхрийлэхсэн
Чамайгаа ганц үнэрлэхсэн
Чамайгаа ганц хайрлахсан

Чамайгаа ганц л зовоохсон
Чамайгаа ганц л уйлуулахсан
Чамайгаа ганц л уучилахсан
Чамайгаа ганц л жаргаахсан

Чамдаа гэх тоймгүй
Чамайг гэх хүсэл тоймгүй
Чамайгаа гэх сэтгэл оломгүй
Чамтайгаа гэх мөрөөдөл цөөнгүй

Чамтайгаа...

Хятад, Бээжин хот, 2008.08.27

No comments: