Friday, February 15, 2013

Бурхан чи сонс!!!

Бурхан чи сонс
Буруу зөв аль нь ч бай
Би чамд үгээн хэлье
Битүүхэндээ гомдолоон тайлая

Уг нь би чамд сануулсан
Ухаж төнхөвөл баримт нь бий
Бүхнийг минь чи надаас булаагаад авчихсан
Бүүр түүрхэн санаж байвал зуу татчих сананаа,,,

Амраг хайртай бүсгүйг минь
Алдхан биений минь ганцхан хүслийг
Андуураагүй бол бас мөрөөдлийг минь
Атгаж аваад зугтсан чи

Би чамд бүхнээн өгсөөн
Бие сэтгэлийнхээн нандин бүхнийг
Хариуд нь чи юу амласнаа
Харин энд мартаагүй гэж найдая

Магад цаг нь болоогүй ч байж магад
Маргааш гэж байхгүй ч байж магад
Иймийн учир би учирлаж байна
Энүүхэндээ гэхэд гуйж байна

Цаашид би ингэж явмааргүй байна
Цатгалан сэтгэлээр хорвоог туулмаар байна
Би хэнд ч муу санаагүй юмсан
Бэлэн бүхнийг хүсээгүй юмсан

Гэтэл намайг яагаад ингэж шийтгэнэ вэ
Гэрэл гэгээ бүхэн минь хаана байна вэ
Уйлаад уруудаж яваа хүн өөртөө
Ухаантай байгааж гээд шанаа өгч чаддаггүй гэдэг

Учир явдал ийм байна бурхан минь
Уруудмааргүй байна би дахин хэлье
Би чадна гэсэн ганцхан үг намайг
Биеэ зовоолгүй авч явахад тусладаг

Санаж байгаа бол бурхан чи сонсооч
Сатааралгүй намагай нэг хараач
Усан нүдэн гунигтай нүд минь
Үгүйдээ л уйтгартай хүсэл минь

Чамайг надад туслаач гэж байна
Чанга гэгч нь тэврээд аз жаргал хүсээч

Бурхан чи сонс
Будилан байж би чамд
Бадаг шүлгээн тэрлэв
Баахан хүслээн шивнэв

Бурхан чи сонс,,,

УБ, 2007.09.25

No comments: