Дурлал гэгч эмчилгээгүй өвчинд
Дураараан нэрвэгдсэн зүрх минь
Хайр гэгч нэргүй өвчинд
Хамгаан алдсан сэтгэл минь
Хүний амьдралын дутуу бүхэн нь
Хүсэл дутсан ганцхан зүйл
Хүний амьдралын илүү бүхэн нь
Хүсэлд бялуурсан дурлалт зүрх
Сэтгэлд багтдаг бүхнээ үгээр илэрхийлж чаддаггүй би тэнэг
Сэмхэн санадаг сэтгэлээн үгүй гээд дарчихдаг би тэнэг
Сэхүүн явсан он жилүүдэд ухаараагүй явсан би тэнэг
Сэлүүргүй завьтай, дурлалд хөвж явсан би тэнэг...
УБ, 2008.03.23
No comments:
Post a Comment