Бурхан надад
хэлэхдээ
Битгий яар хүү
минь
Хамгийн
исгэлэн жимс бол
Би юм шүү гэж
Зүүдэнд минь
шивнэхдээ
Зүрхэнд минь
сийлэхдээ
Согтуу байсан
учраас
Солиорч сууна
энд би
Анхлан
амтласан жимс
Исгэлэн байсан
Ахиад нэгийг
амсхад
Энгийн л нэг
жимс
Анхных
болохоороо тэр жимс
Исгэлэн бөгөөд
гашууныг
Ай бурхан чи
юунд
Итгэж надад
хэлсэнгүйв
Өөр ямрыг ч
амссан
Түүнээс гашуун
нь үгүй
Өөрийн
сэтгэлээ би
Түүний амтаар
исгээд
Өнө мөнхөд
хөлчүүрхнэм
Өглөө босоод л
шартнам
Үгээн барж
агсамнанам
Үйлээн үзэж
үгүйлнэм
Хэлбэр хөөж
томыг
Сэтгэлээн
хуурч хүнийхийг
Өчнөөн олныг
амсавч
Өөр бусад шиг
үгүй юм чи
Том жижигтээ
биш
Өнгө зүсэндээн
биш
Дотоод мөн
чанартаа гэж
Өнөөдөр л би
ухаарав
Архи уусны
маргааш
Шарталгүй
сэрэх нь сайхан ч
Амтыг нь хайж
амьдралаа
Шал дэмий
үрсэнээ
Өнөөдөр л
гэнэт ухаарах нь
Өглөөний шар
гараагүйнх юмуу
Зовлон гэгч сонор
аж
Жаргал гэгч дүлий
аж
Буруу зөв аль
нь бай
Исгэлэн байсан
тэр үнэнийг
Би хойшид
амсахгүй гэх
Итгэл надад төрөв
Анх амссан тэр
үед л
Исгэлэн байсан
тэр жимс
Одоо би дахин
амсвал
Исгэлэн амтанданд
дасах байлгүй
Үүрд исгэлэн
амтыг чинь санах гэж
Эгнэгт би
амсахгүй гэх
Үнэн мөнийг
бурхан чи
Өөрөө л надад
харуулсан
Ахиж хэрвээ
нэг л амсвал
Амьд явах
хэрэг үгүй
Үзэж дуусгах
бүхний хийгээд
Үйл лайгаа
үүрч аваад
Хэзээ хойно
чамайг би
Хөнтөрч орхиод
даруулга хайж
Хөрстөөс нэг
буцах үедээ
Хэнд ч өгөхгүй
би аваад явна.
No comments:
Post a Comment