Яаж би хүү шигээ, өөрийнхөө жаахан алганд аавыгаа бөмбөрүүлж сурах вэ
Яаж би хүү шигээ ганц уйлаад аав ээждээ эрхлэх вэ
Яаж би хүү шигээ зүүдэндээ үнэгчлэн нар мандтал унтаж чадах вэ
Яаж би хүү шигээ эгчийгээ дагаад уйлж, дуулж сурах вэ
Яаж би хүү шигээ хэрэг тарьчихаад аавыгаа загнаж сурах вэ
Яаж би хүү шигээ аавыгаа баярлуулж өдөр бүр тэвэрч сурах вэ
Яаж би Амитава шиг биш хүү шигээ бясалгаж сурах вэ
Яаж би Амитава шиг биш хүү шигээ ертөнцийг гэрээ хэмээн сэтгэх вэ...
Яаж би ертөнцийг бяцхаан гартаа атгаад, юм бүхнийг амталж сурах вэ
Яаж би хүү шигээ өвөөгөөн баярлуулж, бурхантай мэтгэлцэж сурах вэ
Яаж би...
УБ, 2015.11.28
No comments:
Post a Comment