Friday, January 22, 2010

Хайр,,,, Мөнхийн сэдэв.

Хайрын тухай бичихгүй бол
Хайрласны хэрэг юу билээ
Хайрынхаа тухай бичихгүй юм бол
Хайртайн хэрэг юу юм бэ?

Зөрөөд өнгөрөхдөө л харц булаасийм
Зөндөө удаан хүлээж, хүлээж олсийм
Хайр хүлээж би үнэнийг эрсийм
Хамгийн сүүлд нь чамайг олсийм

Жихүүн хүйтэн шөнөөр өврөөрөөн чамайг дулаацуулья
Жил жилийн урт амьдралдаан сэтгэлээрээн чамайг жаргаая
Жинхэнэ үнэн итгэлээр гараас чинь чанга атгаад
Хайртай гээд алхая, Үнсээч.........

Хайртдаа........

Sunday, January 10, 2010

Навч

Өвлийн навч ямар байдаг болоо гэж
Өнөөдөр би гэнэт бодлоо
Хаа ч байхгүй тэр навчийг
Хаанаасаа ургуулж би төсөөлөх вэ?

Намар бүр уйтгар дагуулж ирдэг тэр олон навч
Надад ганцхан удаа л хавар ирсэн байх
Тэр үед л миний сэтгэл хоосон байжээ
Тэхдээ л би гуних дуртайдаа навчинд дуртай

Сэтгэлийн минь навч болгон улаан, шар, улбар
Мандан бадарсан ногоон ч биш
Сэрүүн намраар өнгө нэмдэг тэр л улбар навч
Миний сэтгэлд хөглөрөөтэй байна чи аль нь юм бэ?

УБ хот. 2010.01.07

Хорвоо гэдэг .....

Хорвоо гэдэг хоёр өнгө
Хар цагаан хослоно
Хотол гэдэг хос амраг
Зовлон жаргал хосолно
Хорвоод хоёрхон тохиол буй
Учрал гэж бий Хагацал гэж бий......

гэж хэн бичлээ дээ.....

XXX XXX XXX

XXX XXX XXX
Зүрхний минь үгийг тэмтрэх гэж
Зүүдээ мартаж сэтгэлээн чагнахдаа
Зөндөө удаан мартах гэж
Зүгээр л ..... чи надаас явчихаж............


XXX XXX XXX
Нүд үзүүргүй, хүйтэн орчлонд
Нүгэл хурж, хүсэл хясна
Нүцгэн сэтгэлт хүмүүний үр
Нүдэндээ нулимстай хорвоог үднэ

Хайр хүн хоёр дандаа
Хамт байдаггүй хорвоод
Хамгийн нандин бүхэн
Халуун зүрхэнд бий...

Үнэн сэтгэлээ бичих гэж
Үгээн барж суухын зовлон,
Үнэндээн энэ бүгд
Үг биш амьдрал гэж....

Насны халуун зунаар
Надад яагаад бодогдов
Үг биш сэтгэл бичих гэж
Үнэнг биш зөвийг бичих гэж....

УБ. 2009.12.17

Би явмаар байна...

Би явлаа !!!

Би уйлдаг байлаа
Битүүхэндээ ганцаарддаг байлаа
Хүсэл мөрөөдөл ч үгүй
Хүн гэдэг бодол ч үгүй
Насны залуугийн омголон зан ч үгүй
Наадмын тоос шиг хаашаа ч үгүй
Би нэг тийм л байлаа
Бүүр наандаж л айдаг байлаа
Нар мандах, амьдралын зорилго ч үгүй
Намайг гэх хүсэл ч үгүй
Давуулж харах нүд ч үгүй
Давсанаа сонсох чих ч үгүй
Үгүй дээ л би уйтгартай байлаа
Үнэн бүхнийг нуудаг муухай зантай байлаа
Анхны алхамын тухай төсөөлөл ч үгүй
Аравхан үгний солио ч үгүй
Мэндийг зөрүүг бол мэдэх ч үгүй
Мэргэн ухааны эргэцүүлэл ч үгүй
Би нэг ийм л байлаа
Битгий гэхэд үгүй гэдэг зөрүүд нэгэн байлаа

Хүлэг шиг давхидаг охины сэтгэл нь байлаа
Хүслийнх нь үзүүр, жаахан зүрх нь явлаа
Мэргэн цоохор шүлэг нь байлаа
Мэнгэнд нь төөрсөн гэнэн явлаа

Би явна !!!
Үүр шөнийн нойр ч үгүй явна
Үдийн цайны мөнгө ч үгүй байна
Үнэндээ юу ч үгүй явна
Үгийн баялаг ганц найрагтай л явна
Гашуун дарсны амтыг ч мэдрэхгүй явна
Ганцаардлын завин дээр ядаж ганцаараа явна
Халуухан зүрх минь даарч явна
Хамаг бүхнийг мартаж явна

Үзээгүй түнийгээ удаж байна
Үгийн хүч хүрэхгүй байна
Барсан сэтгэлээ шавхмааргүй байна
Бадаг шүлэгээ зориулмааргүй байна
Сэтгэл гундаж явна
Сэрүүн салхинд даарч явна
Эхийн сэтгэл зовж явна
Эгэмний яс хөндүүрлэж явна

Өөдөө алхаж явна, урам алга
Өнгөрсөнөө ухаарч сууна, хариу алга
Шөнөөр бичиж сууна, нойр алга
Шинийг хайж явна, юу ч алга
Хүсэл, анзаарахгүй алхаж явна
Хүнийх болоод инээж явна
Зүрх зүсэгдэж явна
Зүүд уруулаан химлэж явна
Уйтгар гуниг эзэрхийлж байна
Урт шөнө харанхуй байна
Нар нь хаачив гайхаж байна
Намайг мартсан уу асууж байна

Би явмаар байна !!!

Омголон цэнхэр хүсэл нь баймаар байна
Олон дунд нэг нь явмаар байна
Аавын ганц бахархал баймаар байна
Арга билгийн хос нь явмаар байна
Үүрдийн жаргал мөрөөдөл нь явмаар байна
Үнэний тэмдэг итгэл нь баймаар байна
Үгийн хүч нүд нь явмаар байна
Үүлэн цагаан сэтгэл нь баймаар байна
Хайртай ижийнхээ хүсэл нь байхсан
Харанхуй дунд дэнлүү нь явахсан
Төрүүлсэн ганц ухаан нь байхсан
Төөрсөн ганц мөрөөдөл нь явахсан
Гомдсон муу сэтгэлийхээн нулимс нь явахсан
Гологдсон муухай нулимсныхаа давс нь явахсан
Атгахан зүрхийнхээ цус нь байхсан
Алаг нүднийхээ дөл нь явахсан
Хорвоод тэнүүн алхмаар байна
Хоёрынхоо ганц нь баймаар байна
Нарны алтан цацраг нь явахсан
Намрын хонгор салхи нь байхсан
Химлэгдсэн уруулны цус нь явахсан
Химлэсэн шүдний хорхой нь явахсан
Зөөлөн салхины хамхуул нь явахсан
Зөрүүд нэгний нь шар нь явахсан
Арслан шиг хүрхэрдэг шоргоолж явахсан
Адуу шиг давхидаг хүсэл явахсан
Аавын аяга шиг том явахсан
Ардын дуу шиг урт явахсан

Би явлаа
Би явж байна
Би явмаар байна.!!!

УБ. 2005.12.26

Нэргүй

Хагацахгүй гэсэн уруулд минь жаргал бүдэрч хонолоо
Хайрлахгүй ээ тэр чамайг гэж хэн нь чамд хэлээв
Үнэний өчүүхэн тасархай дунд намайг энхрийлж чадахгүй басийм бол
Үүр шөнөөр бодсон гэж юундаан надад хэлсийм
Өдөр шөнийн уртад зовлонгийн минь шалтаг болох гэж
Өглөөний тунгалаг гэгээнэээр дэнлүүтэй ирсэн бүсгүй минь
Булгилсан хайрын үгсийг надаас чи сонсож
Бусдаас чамайг харамлахгүй бол би чамд хэрэггүй ээ
Гэрэл үзэж өнжсөн хонгор түүнийхээ нүдийг
Гэсгээл цээрлэл амслаач өөртөөн би өмчилдөг
Шанзны утас шиг зовлонд минь алтан хараацай согтоно доо
Шаргын шарга гунигтаан надаар чи дутна даа
Үхэл хагацалд амарлаа ч
үнэнээн чамаас нуухгүй
Үүдэн дээр минь хүлээсэн
Тэр л бүсгүй жаргана даа

2002 он Зүүнхараа хот

Надежда-д

Чамдаа хэлэх гэсэн бүхнээ
Чангаас чангаар энд би бичье
Чин үнэнч юм үгүй гэдгийг
Чинийхээ зүрхэнд сийлье

Үнэнийг биш зөвийг л эрье гэж шулуудсан
Үнэн сэтгэл минь л зөв байжээ?
Өөрөөсөө ч хайртай хэдэн мөрүүд минь
Эрх чөлөө, өөрт л байдгийг ухааруулж?

УБ. 2009.

Гуниглал, гүвтнэл

Нэг их сайхан шүлэг бичиж гунихсан
Нэгхээн ч удаа болов сэтгэлээ амрааж уйлахсан
Тэр жилийн хаврын бороонд алхсан шиг
Түүнтэйгээ ганцхан удаа хамт норохсон.......

энэ харин миний хувилбар шүү, ойрд орчуулга хийх санаатай, гэхдээ үнэндээ миний л үзэл бодол болохоос бүх нийтэд таарах орчуулга гэж худлаа юм шиг санагдсан...........

Зүүд

Хязгааргүй сайхан урт, дэгжин бодлыг минь
Хонхон дуу тасар татан хаяаад баясгалантайгаар гонгинов
Үзэн ядсан хамгийн удаан алхаагаар
үүдрүү зүглэв, Зүүрмэглэчихжээ

Эрээн. 2008.09.**.

Зөв бүхний төлөө

Үнэнийг биш зөвийг эрж яваад
Үнэндээ би чамтай учирчихлаа
Чиний төлөө гээд мөчрөөсөө салж чадах навч
Чинь би больё.

Жихүүн хүйтэн шөнөөр өврөөрөөн чамайг дулаацуулья
Жил жилийн урт амьдралдаа сэтгэлээрээн чамайг жаргаая
Жинхэнэ үнэн итгэлээр гараас чинь чанга атгаад
Хайртай гээд алхая... Үнсээч?

УБ. 2009.11.**.

........

Нэрд гарах уу?
Баян болох уу?
Заза төвөг дөө
Харин цаг хугацааг л зогсоож үзэхсэн...

Миний шүлэг биш шүү,

Cooing and Wooing

Голын эрэг гүвтнэнэ
Яст мэлхийн алхаа шиг
Нэгэн сайхан залуу уйтгарлана
Тэр нэгэн охиныг хайрлах шиг.

Хятадын алдартай 300 шүлгийн түүврийг ванфүжингээс аймаар үнэтэй авсаны анхны үр дүн хэхэ.

Бээжин. 2009.09.29

АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ

АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ
1.
Yйлийн vртэй зvрх минь
Yхлийн шарханд тарчиланхан
Єргєст цэвдэг замбуулин дахь
Єдрийн одон чамайгаа гэсээр
Ухаан минь дэнтэй дунтай
Урьхан хаврын салхи залгиж
Ууж согтууран тэнvvчилж явнам
Улсаас алдхан уйлж явнам.
2.
Хатуухан тарчиг насны минь
Ханьхан амраг Нина минь
Хархан vс минь цайгаагvй байхад
Хагацлын зовлонг амсцгаалаа даа.
Хаврын сарын арван гурванд
Хайран чиг зvрхээ нийлvvлцгээж дээ
Хагацна гэж л хагацсангvй
Хадмын муугаас хагацлаа даа.
3.
Намайг чи минь
Насаараа ч харааж болох юм.
Найргаараа би чинь
Нартад чамайг дуулна.
4.
Хамгийн сvvлд гудамжнаа
Халуун нулимсаа унаганхан
*Амаржихаар євдлєє* гэж хэлсэн
Аяархан дууг чинь би сананам
Зангираад гарсан тэр нулимс
Залуудаа эдэлсэн зовлонгийн
Хамаг гашууныг шингээсэн юм шиг
Хачин булингартай байж билээ
Аяархан гоморхосон дуу чинь
Аварга бємбєрцєг бvхэлдээ
Євдєнхєн шаналаж байх шиг
Єр зvрхийг минь зvсэж билээ
Аяа vvнийг чинь би санасаар явнам
Алдрайхан бор нvдэн мину!
5.
Далдын зовлонгоо мартах гэж
Дарсны аагт сэтгэлээ хуурч
Дараалан єнгєрєх хоног бvрийг
Хєлчvvрэнхэн туулж явнам.
Орчлон хорвоод сая мэндэлсэн
Охин vрээ нvдэндээ vзэхгvй
Онгон нvvрийг нь ганц vнсэхгvй
Орох ч эрхгvй тэнэж явнам.
Аяа миний бор нvдэн минь
Алдаа бvхнийг минь уучлан давж
Аргадан хайрлаж гоморхон уйлж явсан
Амрагийн дээд амраг минь ээ!
Yхэхээс минь наана уулзвал чи
Yйлдсэн хэргийг минь уучлаарай даа.
6.
Зургаан хvнийн дунд бол
Тэнэгийг нь намайг гээрэй
Зуун хvний дунд бол
Цэцнийг нь намайг гээрэй.
Тэнэг цэцэнг хослуулж
Тэрслvvд тєрєх vйлтэй
Чиний муу Чойном чинь
Чин vнэнч хvн юм сан даа.
Эвдэрч дээ. Гэхдээ намайг
Энхрий чи минь эвдээгvй
Эрхэм нєхєд минь эвдээгvй
Энэхэн vе минь эвдлээ дээ
7.
Хайрт чамдаа би улс тєр гэдэг
Хар дарсан зvvдийг яриад ч яахав!
Нээрэн шvv улс тєр гэгчийг
Нэвтэрхий цайлган санаатай
Амраг чам шиг минь хvн
Амар хурдан ойлгохгvй ээ!
8.
Гарцаагvй хожимдсон тэр цагт
Ганихарч битгий уйлаарай
Гараад ирсэн нулимсаа
Тас зуугаад залгиарай
Нулимс цус хоёрт дуртай
Нууцхан алдрын эздэд
Єєрийнхєє болон миний мууг
Єрсєж битгий vзvvлээрэй
Уйлна гэдэг хуучин юм
Урьд чинь олон эхнэр
Ургах нар шиг хань амрагаа
Улс тєрєєр залгиулж орхиод
Зайсан толгойг ч урсвал урсмаар
Залуу хєгшингvй уйлж явсан юм.

9.
Харин чи сэтгэлээ чангалж
Хан хурмастын гурван дагина шиг
Хайртай гурван охиныг минь
Хамгаалж хvн болгоорой
Будаг шунхаар хєєцєлдєєд єнгєрєх
Булбарай тэнэгvvд болгоно уу
Аавынхаа санааг гvйцээж єгєх
Алдар цуутан болгоно уу
Єєрєє мэдээрэй би чинь
Єєр ертєнцєєс харж байя
Зэмтэй бурууг хийвэл
Зевс тэнгэр болж ниргэнэ шvv.
10.
Амрагхан бор нvдэн минь
Алагхан энэ хорвоо дээр
Чин vнэнч юмгvй гэдгийг
Чи нэгэн цагт ойлгоно
Ойлгосон цагтаа тэнэгvvдтэй
Олон vг солихоос дургvйцэж
Хэн бvхэнд инээх инээдийг
Хэрэггvй гэдгийг чи мэднэ
Нойрноос єєр эрлэг дайсангvй
Номоос єєр эрхэм ханьгvй
Яг ийм болж чадвал чи
Яахав дээ хvн болж гэж бодоорой.
Аяа хайрт минь баяртай!
Ахин учрах болов уу даа!

Р.Чойном

Нийтэлсэн. Шинээ. УБ 2010.01.10