Sunday, January 10, 2010

АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ

АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ
1.
Yйлийн vртэй зvрх минь
Yхлийн шарханд тарчиланхан
Єргєст цэвдэг замбуулин дахь
Єдрийн одон чамайгаа гэсээр
Ухаан минь дэнтэй дунтай
Урьхан хаврын салхи залгиж
Ууж согтууран тэнvvчилж явнам
Улсаас алдхан уйлж явнам.
2.
Хатуухан тарчиг насны минь
Ханьхан амраг Нина минь
Хархан vс минь цайгаагvй байхад
Хагацлын зовлонг амсцгаалаа даа.
Хаврын сарын арван гурванд
Хайран чиг зvрхээ нийлvvлцгээж дээ
Хагацна гэж л хагацсангvй
Хадмын муугаас хагацлаа даа.
3.
Намайг чи минь
Насаараа ч харааж болох юм.
Найргаараа би чинь
Нартад чамайг дуулна.
4.
Хамгийн сvvлд гудамжнаа
Халуун нулимсаа унаганхан
*Амаржихаар євдлєє* гэж хэлсэн
Аяархан дууг чинь би сананам
Зангираад гарсан тэр нулимс
Залуудаа эдэлсэн зовлонгийн
Хамаг гашууныг шингээсэн юм шиг
Хачин булингартай байж билээ
Аяархан гоморхосон дуу чинь
Аварга бємбєрцєг бvхэлдээ
Євдєнхєн шаналаж байх шиг
Єр зvрхийг минь зvсэж билээ
Аяа vvнийг чинь би санасаар явнам
Алдрайхан бор нvдэн мину!
5.
Далдын зовлонгоо мартах гэж
Дарсны аагт сэтгэлээ хуурч
Дараалан єнгєрєх хоног бvрийг
Хєлчvvрэнхэн туулж явнам.
Орчлон хорвоод сая мэндэлсэн
Охин vрээ нvдэндээ vзэхгvй
Онгон нvvрийг нь ганц vнсэхгvй
Орох ч эрхгvй тэнэж явнам.
Аяа миний бор нvдэн минь
Алдаа бvхнийг минь уучлан давж
Аргадан хайрлаж гоморхон уйлж явсан
Амрагийн дээд амраг минь ээ!
Yхэхээс минь наана уулзвал чи
Yйлдсэн хэргийг минь уучлаарай даа.
6.
Зургаан хvнийн дунд бол
Тэнэгийг нь намайг гээрэй
Зуун хvний дунд бол
Цэцнийг нь намайг гээрэй.
Тэнэг цэцэнг хослуулж
Тэрслvvд тєрєх vйлтэй
Чиний муу Чойном чинь
Чин vнэнч хvн юм сан даа.
Эвдэрч дээ. Гэхдээ намайг
Энхрий чи минь эвдээгvй
Эрхэм нєхєд минь эвдээгvй
Энэхэн vе минь эвдлээ дээ
7.
Хайрт чамдаа би улс тєр гэдэг
Хар дарсан зvvдийг яриад ч яахав!
Нээрэн шvv улс тєр гэгчийг
Нэвтэрхий цайлган санаатай
Амраг чам шиг минь хvн
Амар хурдан ойлгохгvй ээ!
8.
Гарцаагvй хожимдсон тэр цагт
Ганихарч битгий уйлаарай
Гараад ирсэн нулимсаа
Тас зуугаад залгиарай
Нулимс цус хоёрт дуртай
Нууцхан алдрын эздэд
Єєрийнхєє болон миний мууг
Єрсєж битгий vзvvлээрэй
Уйлна гэдэг хуучин юм
Урьд чинь олон эхнэр
Ургах нар шиг хань амрагаа
Улс тєрєєр залгиулж орхиод
Зайсан толгойг ч урсвал урсмаар
Залуу хєгшингvй уйлж явсан юм.

9.
Харин чи сэтгэлээ чангалж
Хан хурмастын гурван дагина шиг
Хайртай гурван охиныг минь
Хамгаалж хvн болгоорой
Будаг шунхаар хєєцєлдєєд єнгєрєх
Булбарай тэнэгvvд болгоно уу
Аавынхаа санааг гvйцээж єгєх
Алдар цуутан болгоно уу
Єєрєє мэдээрэй би чинь
Єєр ертєнцєєс харж байя
Зэмтэй бурууг хийвэл
Зевс тэнгэр болж ниргэнэ шvv.
10.
Амрагхан бор нvдэн минь
Алагхан энэ хорвоо дээр
Чин vнэнч юмгvй гэдгийг
Чи нэгэн цагт ойлгоно
Ойлгосон цагтаа тэнэгvvдтэй
Олон vг солихоос дургvйцэж
Хэн бvхэнд инээх инээдийг
Хэрэггvй гэдгийг чи мэднэ
Нойрноос єєр эрлэг дайсангvй
Номоос єєр эрхэм ханьгvй
Яг ийм болж чадвал чи
Яахав дээ хvн болж гэж бодоорой.
Аяа хайрт минь баяртай!
Ахин учрах болов уу даа!

Р.Чойном

Нийтэлсэн. Шинээ. УБ 2010.01.10

No comments: