Tuesday, October 5, 2010

Твиттер ба Маркетинг

Твиттер ба маркетинг

Твиттер гэж юу вэ гэж асуувал та хэрхэн хариулах вэ?

Хүн болгон блогийг мэдэх байх, тэгвэл твиттерийг бичил блог хөтлөлт гэж тодорхойлдог. Үүсгэн байгуулагчид нь яг ямар зорилгоор байгуулсан нь сонирхолтой л юм. Надад бол твиттер анхны зорилго, агуулга, хэмжээ, чадвараасаа хэт давсан мэт санагддаг, Анх тэд твиттерт суурилсан маш олон боломжуудыг бүгдийг нь олж харсан гэж бодохгүй байна, Харин цаг хугацааны дараа өөрсдөө ч мэдэлгүй, эсвэл твиттерийн фэнүүд хөгжүүлсэн нь байх гэж бодож байна.

Та твиттерийн ямар зорилгоор ашигладаг вэ? Өөрөөсөө дахиад асуугаарай, Өнөөдөр дэлхий хавтгай болсоны үрээр хүн хүнтэйгээ харьцахад маш олон төрлийн боломж, суваг нээгдсэнээр амар хялбар болсон ч эргээд тэдгээр олон боломжууд, суваг дотороо төөрч, яг хэрэгтэй мэдээллээ авч чадахгүйд хүрэх, хэрэгтэй хүрээндээ олж чадахгүй байх, хэрэгтэй зүйлсээ дамжуулж чадахгүйд хүрсэн гэж үздэг. Энэ нь ч үнэний ортой. Хувийн захиа илгээх, мэдээлэл авах, хайлт хийх, танилцах гээд маш олон төрөлд маш олон төрлийн сувгууд бий, та хэдийг нь нэрлэж чадах вэ?

Хүн хүнтэйгээ л шууд байдлаар харьцдаг нийгэм өнгөрч хүн хүнтэйгээ машинаар дамжуулж харьцаж байна, Энэ өнөөдоийн интернэт, гар утас.... бла бла заримыг нь би мэдэх ч үгүй байх.

Харин энэ технологийн ололтууд үйлдвэрлэгчид, зуучлагчид, худалдаачидад маш том боломж олгосон нь тэдгээр олон нийттэй харилцах амар хялбар замыг нээж өгсөн гэж боддог. Яг нь Эртний торгоны зам шиг.

Харин одоо маркетингийн асуудалруугаа оръё. Маркетерүүдийн ажлын нэгээхэн хэсэг нь олон нийттэй харилцах, тэднийг сонсох, тандах, харилцаж мэдээллээр хангах байдаг. Энэ зорилгыг бол хамгийн амар хялбар аргаар шийдэж болох нь мөн л энэ технологийн дэвшилүүд.

Өнөөдөр манай маркетерүүд энэ боломжийг соргогоор ашиглаж твиттерт олон компаниуд өөрийн гэсэн хаягтай, түүгээрээ дамжуулж олон нийттэй тодорхой хэмжээгээр харилцаж чадаж байгаа гэж би боддог. Харин яг одоо тэдгээр Монгол компаниудаас аль нь таны санаанд бууж чадаж байна вэ?

Нэр орж ирэхгүй байна уу? Эсвэл аватар-аар нь санаж байна уу? Эсвэл зөвхөн чиглэлийг нь санаж байна уу? Эргээд тэдгээр компаниуд үнэхээр зорьж байгаа зах зээлтэйгээ холбоо тогтоож чадаж байна уу? Хэрэгтэй мэдээллэр хангаж чадаж байна уу? Хэрэглэгчидтэйгээ найзын хувиар харьцаж чаддаг уу? Эсвэл хэтэрхий их хэрэггүй мэдээлэл буюу “Спам” /Негирийн нухаш гэдгээрээ алдартай/ -аар дарж байна уу?

Энэ олон асуудал бүгдэд нь тохиолдож байгаа гэж би хэлмээр байна, Учир нь өнөөдөр манай бизнесийн байгууллагууд олон нийттэй харилцах тодорхой бодлог, хэм хэмжээ, түүний тухай мэргэшсэн ажилтан байхгүй гэж би бодож байна. Уул нь олон нийттэй зөв харицаа үүсгэх хамгийн зөв алхам бол эхлээд сонс, дараа нь найзын хувиар зөвлөлдах, ярилцах гэж би боддог. Тиймдээ ч тэр дүрэм журам, бодлого зэрэг байх шаардлага байхгүй л байх.

Та Монголын бизнесийн байгууллагуудыг хараад олон нийттэй харилцах чадварыг нь хэрхэн үнэлэх вэ?

/ @Urgoo, @Xacbank, @vitafit, @Voodoo, @CafeTiAmo, @ComputerTimes, @Goyo @internom @Unitel_official, @Internom, @LegalInfo, @Apartment_Rent, @MongoliaLeasing @PepsiMongolia, @reclam.mn, @Tedy, @UBpost, @ToimSetguul, @Ulusnet, @UB_buyan, @UBSmusic, @Urgoo, @ZugiRadio, @Cekc.mn @Airtravel, @Altantaria, @Burkhan_khaldun, @TheUbsMusic гэх мэт.... Бүгдийг нь харамсалтай нь мэдэхгүй юм... /

Миний бодлоор тэдний твиттерт бүртгэл үүсгэж өдий тооны даглдагчтай болж, бага ч гэсэн мэдээллэр хангаж байгаа нь маш том алхам гэж би үнэлмээр байна. Манайд интернэт хэрэглээ болооод хэр удсан билээ? Хэдэн хүн интернэт хэрэглэдэг вэ? Интернэт хэрэглэгчдийн дунд тэдний зах зээл бий юу үгүй юу?

Ер нь бол нийтлэлийг унших явцад ойлгосон гэж бодож байна. Тэр олон суваг, түүн дээр суурилсан олон боломжуудаас хамгийн амар хялбар, энгийн ойлгомжтой, олон хүнд хүрч чадах, дээрээс нь хамгийн гол зүйл хэрэглэгч өөрөө хаанаас ямар мэдээлэл авахаа шийдэж болдог буюу тухайн хэрэглэгчдэд зөвшөөрөгдөх боломж олгодог суваг бол Твиттер гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл та твиттерийн ямар ч зорилгоор ашиглаж болох бөгөөд таныг хүлээн зөвшөөрч байгаа хэн нэгэн таныг дагана, сонсоно, дэмжинэ, санал бодлоо солилцоно.

Өөрөө хэлбэл твиттер бол Маркетерүүд хүлээн зөвшөөрсөн хэрэглэгчидтэйгээ шууд харьцаж чаддаг хамгийн оновчтой суваг юм. Танай байгууллага, бас та, таны найз, ах дүү нар, интернэт хэрэглэдэг хэн бүхэн удахгүй твиттер-т нэгдэнэ гэж найдаж байна.

2 comments:

Үлмэдэх said...

Сайхан бичлэг болсон байна.

Shinebayar.O said...

Баярлалаа, Үлмэдэхээ