Уучлал, өршөөл, хайр дээр хүний амьдрал тогтодгүйм бол
Алдаж үзээгүй аавын хүү хаана байна, сугалаад ир...
Пионер
Уучлал, өршөөл, хайр дээр хүний амьдрал тогтодгүйм бол
Алдаж үзээгүй аавын хүү хаана байна, сугалаад ир...
Пионер
Бүх зүйл хугацаатай
Эхэлсэн шиг ээ төгсөнө
Өрнөсөн шиг ээ дуусна
Туулсан шиг ээ үднэ
Хайр сэтгэл байвч дуусна
Хань ижил байвч орхино
Үр хүүхэд байвч хагацана
Үүрдийн юм гэж нэг ч үгүй шүү
Эд хөрөнгө байлаа ч барагдана
Эрх мэдэл байлаа ч элээгдэнэ
Атгасан бүхнээ ававч хорогдоно
Амласан бүгдээ биелүүлэвч үгүйрнэ
Мөнхийн зүйл гэж үгүй шүү
Мөр өө үлдээж амьдарсан нь үнэн
Мөдхөн тэгээд буцах нь үнэн
Мөрөөдсөн шиг ээ л явж чадаагүй нь үнэн…
Нэг л өдөр үхлийн өмнө эрэгцүүлэн суухуйд
Нөгөө л хайрласан хэн үхтлээ хураасан хөрөнгө хоёр
Хэн нь ч хань болохгүй
Хэн нь ч өнгөрснийг чинь хуваалцахгүй…
Өгөх тусам чинь магтна хүмүүс бүгд л тэгдэг
Өгөх өө больбол муу хэлнэ тэд бүгд л тэгдэг
Бусдыг гэсэн сэтгэлд чинь тэд ялаа шиг шавна
Байхгүй болох үед чинь тэд хамхууль шиг орхино
Үүрдийн гэж бодох бүрд чинь зуурдынх отож байдгийг санаарай
Үнэнч гэж зүтгэх бүрд чинь хууралт ойртож байдгийг мэдээрэй
Үнэн гэж ярих бүрд чинь худал дагаж байдгийг ухаараарай
Үхэхгүй юм шиг зүтгэх бүрд чинь хайран цаг хугацаа хорж байдгийг тунгаагаарай
Дааж давахгүй ачаа үүрсээр өтөл болохуйд
Дахиад амьдрахгүй байж яах гэж энэ вэ гэж өөртөө халаглана
Дандаа залуу явах юм шиг таарснаа хүртсээр ирсэн ээ
Даанч хожуу ухаарсныгаа бусдаасаа нууж мэлмэрнэ…
Буцааж болдоггүй цаг хугацаа гэдэг хатуу
Буцааж төрдөггүй хүний заяа гэдэг хайран
Хазсан алим бүтэн болдоггүйг санаж алдаа битгий гаргаарай
Хагарсан шаазан эргэж нийлдэггүйг мэдэж үг ээ хянаарай
БҮХ ЗҮЙЛ ЦАГ ХУГАЦААТАЙ
БҮХ ЗҮЙЛ ЭХЛЭЛ ШИГ ЭЭ ТӨГСГӨЛТЭЙ
О.Батболд.
Агуу хүмүүст л агуу хувь заяа заяадаг юм байна
Миний авч чадаагүй тэр бүхэн
Чамд дүрээрээ байдгийг чи даанч мэдэхгүй
Чамаас надад ирдэг тэр их итгэл хүндлэл...
Намайг өнөөдөр энд хүргэсэн чи
Намайг дараагийн хорин жил хөтлөх бас чи
Одоо чамаар хөг хийж дуулна
Одоо чамаар цучил хийж дулаацана
Баярлалаа чамд
Өдөр бүр чамаас ухаан сууж
Өглөө бүр нарлуу тэмүүлж ниснэ
Алдсан ч бид оддын дунд дарс хундагална...
Хундага дарсанд
Хувь заяанд
Хүслэнгийн хясалд согтсон
Шөнийн шар шувуу...
Хэзээ ч.... битгий намайг орхиорой
Хэзээ ч битгий бусдын дарсанд согтоорой
Хэзээ ч битгий бусдын үүрэнд хоргодоорой
Шөнийн шар шувуу...
Хувь заяа гэж юув?
Дутуу заяасан хяслан
Илүү заяасан гоо үзэсгэлэн
Ихийг ойлгуулсан ухаан
Хувь заяа гэж юув?
Бидэнд даах зовлонг минь өгсөн
Бидэнд даах жаргалыг минь ч бас өгсөн итгээрэй
Шөнийн шар шувуу
Тэвэрч ирсэн цэцэг чинь хэд хоногийн настай вэ?
Тэмцэж бичсэн шүлэг минь мянган жилийн настай.Цаг хугацаанд хүндийн жин өгч хүндрүүлэхийг амьдрал гэнэ
Удаашруулахыг хөдөлгөөн гэнэ
Гүнзгийрүүлэхийг мэдрэмж гэнэ
Зогсоохыг #хайр гэнэ.
Нэрд гарах уу,
Баян болох уу
Заза төвөг дөө, цаг хугацааг л нэг зогсоож үзэхсэн... Ли Бай
#physics #love
Миний ууж баралгүй орхисон цор ганц амтат дарс бол бүсгүй хүн…. Данзангийн Нямсүрэн.
Насаараа уугаад ч чамайг барамгүй
Насаараа үнэрлээд ч сэтгэл ханамгүй
Надаас чамд шунасан сэтгэл хэзээ ч унтрамгүй
Нам гүм даруухан, сэтгэлийн минь булан, орон зай шүлэг минь чи...
Миний уншиж баралгүй орхисон цор ганц шүлгийн дэвтэр бол бүсгүй хүн
Миний дуулж чадалгүй орхисон цор ганц аялгуу бол бүсгүй хүн
Миний уйлж дуусгалгүй орхисон цор ганц сэтгэлийн хат бол бүсгүй хүн
Миний ухаарч амжилгүй орхисон цор ганц цэцэн ухаан бол бүсгүй хүн
Миний бичиж чадсан цор ганц хайр бол шүлэг минь
Миний авч чадсан цор ганц бүсгүй хүн бол шүлэг минь
Миний ухаарч чадсан цор ганц мэргэн ухаан бол шүлэг минь
Миний уярч сөгдөж чадсан цор ганц гоо үзэсгэлэн бол шүлэг минь ...
Гуниглах булан олдохгүй идэр нас
Гуйлгуулж туниж болохгүй эр нас
Амьдрал гэдэг уйлах эрхгүй нас
Амьдрал гэдэг дуулах ч эрхгүй нас
Бүхнийг орхиж болдоггүй хяслантай нас
Бүхнийг авч болдоггүй хүслэнт нас
Дотогшоогоо уусан тамхи бүрийнхээ үнсэн
Дор нь хав дарчихсан нас
Уусан архи бүрийн тоогоор зүрхэндээ
Уучлал нэмсэн уужуу нас
Бүхнийг өгөөд сэтгэл амар энэ буландаа
Бичиг цаас нийлүүлж суухсан
Үхлийг өнгөрөөсөн өөрийнхөө төсөөлөлд
Үнэнээс гажаагүй өнгөрсөн залуу нас
Бусдаас юу ч хүлээдэггүй хэгжүүн зан
Чамаас гомдол нэхэж ирсэн
Чамаас ирсэн сайхан дурсамж
Чамайг над дээр ирчэхээд буцахад
Үдэж өгөөд харж зогсохдоо бодсон бодол
Алдаж л болохгүй...